#Шууд: Үерт амь үрэгдсэн хүний тоог нуун дарагдуулсан эсэх болон бусад цаг үеийн асуудлаар НЗДТГ-аас мэдээлэл хийж байна…
Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа Б.ОЮУТБОЛД:
- Үертэй холбоотой эхний дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад наймдугаар сарын 5-ны 20:21 цагт бүртгэгдсэн. Тодруулбал, "Бага Дарь-Эхийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах монгол гэрт хоёр иргэн тогонд цохиулсан байдалтай нас барсан байна" гэсэн дуудлага ирсэн. Эрүүл мэндийн байгууллагыг очиход тухайн иргэд нас барсан байдалтай байсан. Нас барсан, үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн байгууллага тогтоосон.
Түүнчлэн энэ сарын 5-ны 22:46 цагт ГССҮТ-өөс хоёр иргэн автомашинтайгаа явж байгаад үерт өртөж, арван сартай хүүхэд нь алга болж, өөрсдөө шоконд орсон байдалтай байна гэсэн дараагийн дуудлага ирсэн. Холбогдох албаныхан тухайн тээврийн хэрэгсэл үерт өртсөн цэгийг тодорхойлж, 01:00 цагийн үед олсон. Ийнхүү тээврийн хэрэгсэл олсон цэгээс арван сартай хүүхэд байж болох газарт самналт хийж, 03:00 цагийн орчимд хүүхдийн цогцсыг олсон.
Мөн наймдугаар сарын 6-ны 03:00 цагийн үед самналт хийж яваад Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дарь-Эхийн тоотод хүн амьдардаггүй байж болзошгүй газар 10-15 насны хүүхдийн цогцос байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн. Гарын хурууны дардсаар нь тухайн цогцсыг тодорхойлоход 1979 онд төрсөн, 44 настай эрэгтэй Т болох нь тогтоогдсон. Үерийн үеэр дөрвөн хүний амь нас хохирсон болохыг мэдээлсэн. Үүнд үерийн улмаас нас барсан иргэдийн тоог нуун дарагдуулсан зүйл байхгүй. Үерт өртөж нас барсан дөрвөн иргэний шүүх эмнэлгийн дүгнэлт "Үерийн усанд амьсгал боогдож нас барсан" гэсэн дүгнэлт гарсан.







ЭРГҮҮ ЮМ ШИГ ДАНДАА ӨӨР ӨӨР ЮМ ЯРИХАА БОЛЬСОН НЬ ДЭЭР
Нэмэхээр 5 хүн болох энэ хүмүүс 4 гэх
Хэнтийн 2 хүн гарцаар гарч яваад шон унахад тогонд цохиулж үхлээ гээгүй билүү.
өөр зөндөө байгаа гсэсэн дээ