Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн БШУ-ын сайд Л.Энх-Амгалан танилцууллаа.
Л.ЭНХ-АМГАЛАН:
- Удахгүй хичээлийн шинэ жил эхлэх гэж байна. Энэ удаагийн хичээлийн шинэ жил Боловсролын багц хуулийн хүрээнд буюу боловсролын тогтолцоонд анх удаа эрхзүйн шинэчлэл хийсэн гэдгээрээ онцлог шинэ жил болж байна.
- Энэ хичээлийн шинэ жилийн хувьд 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй 68 сургууль байна. Эдгээр сургуулиудад 50 мянга гаруй хүүхдийн асуудал яригдана. Үүнээс Улаанбаатарт 47 сургууль буюу 40 гаруй мянган хүүхэд байна. Хөрөнгө оруулалтын оновчгүй бодлого, тендерийн будилаан, буруу хот төлөвлөлт зэрэг шалтгаанаас болж сургуулиудын ачаалал нэмэгдэж байна.
- Нийслэлд сургуульгүй 50, цэцэрлэггүй 17 хороо байна. Шинээр орон сууцны хорооллууд баригдаж байгаа ч сургууль, цэцэрлэгийг төлөвснөөрөө барьдаггүй, улсын комисс нь үүнийг нь хянаж хүлээж авдаггүй. Уг нь хуулиар баригдаж байгаа хороололд сургууль цэцэрлэг байх ёстой. Газар болон А даалгавар авахдаа сургууль цэцэрлэгийг төлөвлөсөн байдаг. Гэтэл хэсэгчилж ашиглалтад өгснөөс хойш сургууль цэцэрлэг барих төлөвлөгөөгөө биелүүлдэггүй. Энэ ондоо багтаж, хөрөнгө оруулалтаа хэрэгжүүлэх нийт 74 сургууль байна. СХД ийн 12 дугаар сургуулийн барилга гэхэд л ашиглалтад оролгүй 3 жил болж байна. 5 болон 71 р сургуулиудын барилга баригдаад дуусчихсан ч цоожлогдсон, төрийн байгууллагууд уялдаа холбоогүйгээс гацаанд орчихсон байдалтай байна.
- Зарим компаниудыг хар жагсаалтад оруулна. Эдгээр компаниуд анхнаасаа тендер будилуулсан, цаашлаад авсан тендерээ жил бүр төсвийг нь нэмэгдүүлж ирсэн.
- Улаанбаатарт газаргүй учраас сургуулийн зориулалтын бус обьектьуудыг худалдаж авна. Нийслэл энэ жил 500 тэрбум төгрөгийн бонд гаргана. Үүнээс 100 тэрбумыг нь сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохирсон.
- Боловсролын Үндэсний зөвлөлийг байгууллаа. Ерөнхий сайд ахална.
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84-р сургууль, Эрдмийн өргөө цогцолбор 6000 сурагчтай. Нэг сургуульд ийм олон сурагчтай байхад сургалтын чанарын тухай ярихад хэцүү. Тийм учраас их сургуулиудыг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургуулийг нийслэлд энэ хичээлийн жилээс зохион байгуулна. ШУТИС, МУИС, ХААИС-ийг түшиглэсэн төрөлжсөн ахлах сургууль байгуулна.
- Яамнаас хувийн ЕБС-иудад шалгалт хийж байна. Олон улсын хөтөлбөрт хамрагдаагүй мөртөө хамрангдсан мэтээр иргэдийг төөрөгдүүлж, их хэмжээний төлбөр авдаг байдлыг таслан зогсооно.
Огцор!!! Боловсрол дампуурлаа!