#Шууд: "Эрдэнэт үйлдвэр" үйлдвэрийн удирдлагууд 24500 иргэний эрх ашгийг хохироож, "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар зогсоож байгааг эсэргүүцэн мэдээлэл хийж байна…

- "Анхдагч илгээлтийн эздийн холбоо" ТББ-ын 1000 гаруй ахмад,  "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн 24500 иргэдээ төлөөлж хэвлэлийн хурал хийж байна.

-  Эрдэнэт үйлдвэрийг тойрсон мафийн сүлжээ байна холбогдох төрийн байгууллагууд болон төрийн гурван өндөрлөгт  юуны түрүүнд дуулгаж, албан тоот хүргүүлэх гэж байна. 

- Манай ТББ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг зүй бусаар авсан хүмүүсээс үйлдвэрээ аврах талаар бид олон удаагийн тэмцэл хийсэн. Одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжиж, шударга 5 гэгддэг гишүүдийн тэмцэлд нэгдэж, Сүхбаатарын талбайд 108 ахмад очиж үгээ илэрхийлж байлаа. Мөн 2017 оноос хойш 534 анхдагч илгээлтийн эзэд тэмцэлд нэгдсэн. Гэвч 10 гаруй жил тэмцсэний эцэст 2015 онд 8,12 гэсэн овоолгыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-тай 20 жилийн гэрээ байгуулж, ашиглахаар тохиролцсон. Гэтэл эдгээр овоолгыг төр эргүүлэн авна гэж Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Г.Ёндон нар он гарсанаас хойш "Зэс эрдэнийн хувь" ХХК-ийнн үйл ажиллагааг удаа дараа тасалдууллаа. 

- Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дарга Г.Ёндон биднийг үл хүндэтгэж, албан бичгийн хариу өгөхгүй, уулзахгүй байсан тул  "Анхдагч илгээлтийн эздийн холбоо" ТББ-ынхан жагсаж тэмцэхэд хүрсэн. Улмаар иргэд болон ахмадуудтай хамгаалалтын албаныхан зүй бусаар харьцсаны улмаас 10 гаруй ахмад хавиргаа хугалж, ахар сүүлээ гэмтээж, даралт нь ихэсч, ухаан алдсан.  Ингэж тэмцсэний дүнд өнгөрсөн 8 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсгийн хуралдаанаар 2 сар ашиглах шийдвэр гаргасан. 

- Цаашид бид тэмцэнэ, тэмцсээр байх болно.  Учир нь "Зэс эрдэнийн хувь" ХХК нь Эрдэнэт үйлдвэртэй 20 жилийн хугацаатай гэрээг үндэслэн банкны зээл авч, хөрөнгө оруулагч татан оролцуулж үйлдвэрээ барьсан. 

- Эрдэнэт үйлдвэр 100 хувь төрийн өмчит болонгуут иргэдийнхээ халаасанд яагаад гар хүрэх болов. Үүний цаана хэн байна вэ гэсэн асуулт зүй ёсоор гарч ирж байна. 

- Төрийн нэрийг барьж, хувьцаа эзэмшигч 24,500 иргэний эрхэд ноцтой халдаж байгаа "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нарыг шалган үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хүссэн албан бичгээ хүргүүлж байна гэв.