Дэлхийн тавцанд хөгжиж буй орнуудын байр суурь улам бэхжиж зоригтой дуугарч их гүрнүүдийг шүүмжилдэг болж байна! www.tovch.mn

- Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулга уулзалт АНУ-ын Нею Йорк хотод чуулж байна. НҮБ-д хөгжиж буй орнуудын байр суурь улам бэхжиж зоригтой дуугардаг, их гүрнүүдийг шүүмжилдэг болж байна. Учир нь энэ удаагийн уулзалтад НҮБ-ын Аюулгүй зөвлөлийн байнгын 5 гишүүн орноос дөрвөн орны төрийн тэргүүн ирээгүй нь олон талт уулзалтаас харин ч бүр дайжиж байна гэж харагдаж байна. 

- Гэтэл хөгжиж байгаа 140 өөд орны төрийн тэргүүнүүд оролцож байна. Бид хөгжиж буй орнуудын дундаа байр сууриа бэхжүүлж дэлхийн тавцанд дандаа гуйлга гуйдаг улс орон биш юм гэдгээ харуулна. Мөн гуйх биш санал санаачлага дэвшүүлдэг орон болно. 

- Өнгөрсөн жил НҮБ-ын ЕНБ-ийн дарга Антониа Гутерриш МУ-д айлчлахад МУ-ын Ерөнхийлөгч тэрбум мод тарих үндэсний хөтөлбөрөө танилцуулсан. Үүгээрээ бид дэлхийд яригдах сэдэвтэй болсон. Тэгвэл  Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Монголд айлчилсны дараа тэрбум мод тарихаа дэлхий дахинаа зарласан. Үүнээс харахад МУ олон улсын анхаарлын түвшинд орсон. Тэр дундаа томоохон улс хөгжиж буй орон болох МУ-аас жишиг авдаг болж байгааг харж байна. 

- Энэ удаагийн НҮБ-ын 78 дугаар чуулганаар дэлхий дахинаа цар тахал ковидод өртсөнөөр хэрхэн эдийн засгийн хүнд байдалд орсон цаашид яаж гарах болон Украйны дайныг зогсоож 2 талыг хэрхэн ширээний ард суулгах вэ гэдэгт түлхүү анхаарлаа хандуулж байна. Тэд энхтайвныг хүсэж байна.

Д.МАЙЦЭЦЭГ