Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр:

  •  Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл,
  •  “НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” Засгийн газрын тогтоолын төсөл,
  •  Ерөнхий сайдын Төв, Баянхонгор, Өвөрхангай аймагт ажилласан дүн,
  •  Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа, баригдах хугацаа нь дууссан боловч удаашралтай, үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийн нөхцөл байдал, шалтгаан, шийдвэрлэх арга замын талаар,
  •  Ургац хураалтын явц зэрэг 27 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.