Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит Ерөнхийлөгчөөр Батбаярын Жаргалан сонгогджээ.
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит Ерөнхийлөгчийг сонгох Дээд чуулган энэ сарын 25-ны өдөр хуралдаж 21 аймаг, 9 дүүргийн 600 гаруй төлөөлөгч оролцлоо.
Тус сонгуульд Амгалангийн Адъяасүрэн, Батбаярын Жаргалан, Бадамдоржийн Пунсалмаа, Домбонгийн Үүрийнтуяа нарын нэр дэвшигчид өрсөлдсөнөөс 569 хүчинтэй саналаас 285 санал буюу 50,8%-ын саналаар Батбаярын Жаргалан ялалт байгуулсан үр дүнг дээд чуулганаар баталсан байна.









Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!