#Шууд: “Тэнгэрлэг Монгол” ТББ -аас самар бэлтгэхийг яаралтай зогсоох тухай шаардлагыг БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэд хүргүүлж мэдэгдэл хийж байна


- Манай “Тэнгэрлэг Монгол” ТББ -ынхан Ойн газартай хамтраад Сэлэнгэ, Архангай аймагт ажиллаад ирлээ. Хуулийн хугацаагаар бол 10 дугаар сарын 20-ноос самар түүх ёстой. Гэтэл айлын гэр, өвөлжөөгөөр дүүрэн самар байна. Үүнд зарим аймаг, сумдын байгаль хамгаалагчид нь хүртэл оролцсон байна. 

- Өнгөрсөн жилүүдэд 20-22 тонн самрын нөөцтэй байсан. Харин энэ жил дөнгөж 3-хан тонн. Гэтэл  БОАЖ-ийн сайд хилээр тодорхой хэмжээний самар гаргах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээ эргэж хараад, таслан зогсоогооч гэж шаардаж байна. 

- Хушин ой нь 50 зүйлийн хөхтөн амьтан, 160 гаруй зүйлийн шувуу, 6 зүйлийн хоёр нутагтан, 4 зүйлийн мөлхөгч амьтдын хүнс тэжээл болдог. Гэтэл иргэд самар түүх нэрийдлээр хушан ойг доройтолд оруулж байна. Яагаад байгалиа сүйтгэн барин хуш модны самраа гаргах хэрэгтэй гэж. 

- Архангай аймагт гэхэд л 8 дугаар сарын 10-наас эхлээд самараа түүгээд эхэлчихсэн байна. Одоогийн байдлаар ойд самар алга. 

- Самрын бизнест аймгийн удирдлагууд, мэргэжилтнүүд нь хамсарч байна гэж хардаж байна. Яагаад хуулийн хугацаа нь болоогүй байхад самар түүсэн хүмүүст хариуцлага тооцохгүй байна вэ. Тиймээс самрын экспортоо зогсоохыг шаардаж байна.