Хотын дарга Д.Сумъяабазар огцрох өргөдлөө өгсөн талаар УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийлээ.
Д.ТОГТОХСҮРЭН:
- МАН-ын бүлэг үдээс хойш дахин хуралдлаа. Үдээс өмнө Ж.Сүхбаатар сайд чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нийслэлд нийтийн тээвэр гэлтгүй газар олголт, хот төлөвлөлт зэрэг асуудал дээр Ажлын хэсэг гарч ажиллахаар болж, улстөрийн дэмжлэг хүссэн.
- Сая бүлэг үргэлжилж хуралдлаа. Иргэдийн зүгээс хариуцлагын шаардлага тавьсан. Ерөнхий сайдын зүгээс хатуу байр суурьтай байсан. Үдээс хойш хурлын завсарлагаанаар НЗД Д.Сумъяабазартай уулзалт хийсэн. Улмаар дөнгөж сая Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг албан ёсоор гаргалаа.
- Ингэснээр Ж.Сүхбаатар болон Д.Сумъяабазар нар нийтийн тээврийн шинэчлэлтэй холбоотой асуудал үүссэнтэй холбогдуулан чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Эдгээр автобуснуудын худалдан авалт нь нийслэлтэй холбоотой байсан. Тиймээс Ерөнхий сайд ажлаа хийж чадаагүй хүмүүстэйгээ хариуцлага тооцож байна.
- Ерөнхий сайд өөрөө санаачлаад ЭЦГ болон АТГ, ТЕГ -ын хамтарсан ажлын хэсэг гаргасан. Энэ 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулагдах байх.
- Ногоон автобусыг хүлээж авахгүй байх шийдвэр гаргасан.
гишүүнээс түдгэлзээд шалгуулчихаарай ...
Манай намын гишүүн УИХ-ын гишүүдээс гэмт хэрэгт холбогдсон нэгч хүн байхгүй гэж орон даяар олон түмэнд худлаа ярьж иргэдээ тохуурхон доромжлож байсан нэгхүн гэм буруугаа хүлээгээд албанаасаа зайлвал,бид бид нар манай намынхан шудрага гэдэг үгийг хэлэх боломж бүрдэнэдээ,тийм хүмүүжил ёс зүй байх бол уу?
Долгорсүрэнгийн ховдог цадаж ханадаггүй 3 хүүхдийн нэг нь шүү дээхөөрхий
ШОРОНД ОРОХ ГЭЭД БАЙСАН ЮМАА ИХ БАЙСАН ДАА
Авлига хорооллыг хэзээ нураах вэ?