Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар албан тушаалаасаа чөлөөлөгдөж байгаа талаараа мэдээлэл хийсэн. Тус хэвлэлийн хурлын үеэр “Автобусны тендерийн тухайд хот өөрийн эрх зүйн хүрээнд л зохион байгуулсан. "Тэнүүн-Огоо" нь байна уу, "Эрдэм транс" нь байна уу мэдэхгүй. Хувийн хэвшлийг кластераар хөгжүүлэх ёстой гэдэг үзэл санаагаар Д.Амарбаясгалан дарга өөрөө уулзуулж, захиж байсан юм шүү. Процесс дээр нь алдаа гарсан юм байна...Нийслэлийн МАН-ын хороо бол миний байгуулсан намын хороо. Би Орон нутгийн 2020 оны сонгуульд намаа ганцаараа удирдаж орсон. Д.Амарбаясгалан даргаас ямар ч чиглэл авч байгаагүй” хэмээсэн билээ.
Тэгвэл энэ талаар ЗГХЭГ-ын даргын Хэвлэлийн төлөөлөгч П.Энхжин өнөөдөр тайлбар хийлээ.
П.ЭНХЖИН:
- 2022 оны аравдугаар сарын 08-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн ЗД Д.Сумьяабазар нар “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын 2-р баазад ажиллаж, нийтийн тээврийнхэнтэй анх удаа уулзсан.
Үүнээс цааш ажлын хэсгийн уулзалт нэг удаа болсон бөгөөд миний хувьд хэвлэлийн төлөөлөгчийн хувиар тус уулзалтад оролцоход Нийслэлийн засаг дарга Д.Сумьяабазар байгаагүй.
Тус хурал 2022 оны аравдугаар сарын 14-нд болж төр, хувийн хэвшлийн аль нь үйлчилгээ явуулах нь гол биш хамгийн чухал нь иргэдэд тав тухтай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх нь чухал учраас нийтийн тээврийг либералчлах асуудлыг хөндсөн.
17 компани нэг корпораци болж, хувь эзэмших зарчмаар ил тод нээлттэй ажиллая гэсэн саналыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тавьсан.
Гэвч энэ асуудал ажил хэрэг болж чадаагүй гэдгийг энд тодотгоё. Уг хуралд Хот хариуцсан сайд Ж.Сүхбаатар, Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, нийслэлийн нийтийн тээвэр хариуцсан удирдлага, нийтийн тээврийн салбарынхан оролцсон зургийг хавсаргав.

Д.Сумьяабазар даргын ярьсан шиг Тэнүүн-Огоо гэх компанитай Д.Амарбаясгалан дарга анх уулзуулсан гээд байгаа явдал болоогүй бөгөөд 2022 оны аравдугаар сарын 08-нд Ерөнхий сайд нийтийн тээврийнхэнтэй уулзахад ЗГХЭГ-н дарга болон Хотын дарга байлцсанаас өөрөөр хоорондын уулзалт болоогүй гэдгийг хэлмээр байна" гэжээ.
Ene hun barimttai l yarisan bn Yu ni bolohgui gj Zaaval ZG buruutai bh albagui bizdee
СУМЬЯА худлаа хэлээгүй болвуу энэ нөхөр цүнх ,баригч даргаа хамгаалаж үхэх юм байх даа С үх баатар бас хэлж л байсандаа
З.Энхболдын компани шдээ
Энэ нөгөө зөрчилын хууль гэгч нь ер нь хэрэгжиж бна уу....Хүн гүтгэгчид үү..үнэн үү..худал уу...гэх мэт тархи хордуулсан асуудалыг хянадаг шалгадаг хариуцдаг.. хариуцлага тооцдог хууль зүйн албанёснымеханизм гэж ер нь бна уу...Ард түмэн яас хийж Зөв тулгуур бөгс блохбэ...базарваань
Ер нь ЗГ эрхлэн ажилласан өдөрөөс л. Зг...ЗС...Е ӨК...ЗГХЭГа? ?ар 3 ын...үйлдэл болгоныг...ГУТААН ГҮТГЭГЧИДИЙН АЖИЛ ЭХЭЛСЭНИЙГ . #МАНАЙХАН #МОНГОЛЧУУД НУУЦГҮЙ МЭДЭЖ Л БГАА...ЭНЭ АСУУДАЛ ШАЛГАГДАЖ БГАА ОЧИЦГОЛНЛ БИЗ. ХЭН НЬ ХЭН БЭ ХУУЛЬ БЛЛАГА..БАРИМТААР Л ИЛЧИЛЖ ШИЙДЭХ БИЗ. ХЭН ҮНЭН ЮУ ХУДАЛ ТУХАЙ...ЦАГ ХУГАЦАА ХАРУУЛАНА....БҮХ МЭДЭЭЛЭЛ...13 ДЭЭРЭЭ Л ЗӨВ ЭСЭХ НЬ ИЛЭРНЭ. ГҮТГЭЛЭГ БОЛ ТИЙМ..ОЛОН 2...
Ер нь л энэ ЗГ ийг ч мангасууд #Залгих шугам бүрээр давшиллаж бгаа блолтой.. АЖИЛ ЯВАХГҮЙ СААТАХ НЬ ХЭНД АШИГТАЙ БЭ...МАНАН..МАФИ Д АШИГ АЙ...УЛСЫН ХӨГЖИЛД БОЛ ГАЦАА...СОЛИРОЛ ХӨГЖИЛӨӨС ХОЙШ ТАТАЖ...ҮРГЭЛЖЛҮҮЛЭН УЛС ДОТОР УЛС БАЙГУУЛАЛТ НЬ ГАНХАЖ БГАА 30 ГАРУЙ ЖИЛИЙН ЗАВХАРЛЫН ГЭРЧҮҮДИЙН..ХИЙЖ БГАА ЗУЛ...БӨХӨХӨДӨӨ БАДАМЛАДАГИЙН ҮЛГЭР ТУУЛЬС БОЛЖ БГААГ...АРД ТҮМЭН ОЙЛГОХ НЬ ЧУХАЛ... ОЛИГАРХИУД АВДИГЯИДААС ЗАЛХАЖ БНА...ЭНЭ Ч ЯАХ БЭ БҮҮР ГЭРЧТЭЙ Л ҮЙЛ ЯВДАЛ ЮМ БНА ДАА..
За больж үз ээ. Амарбаясгалан болохоор хэвлэлийн төлөөлөгч нь гарч ирж няцаалт өгөөд л гэмгүй болчихдог бусад нь болохоор нийтээрээ нийгмээрээ адлуулаад, албан тушаалаасаа буудаг юм гэж юу байсан юм. Энэ коментийг тэр фэйсбүүкээр шэйрлээрэй та минь. Тийм дураараа. Энэ Амарбаясгалангийн нэр ЖДҮ-ээс эхлээд л юм юманд холбогдох болсон. Одоо энэ хүнээ албан тушаалаас нь буулгаж хариуцлага тооц, шалгуул Ерөнхий сайдаа. Ёстой нөгөө залуусын хэдлдэгчлэн дабл стандарт гэдэг чинь яваад байна шүү Ерөнхий сайдаа
Яг яг
энэ нь амарбаясгалангаа өмөөрч байгаа гарц юм баыхда. сум өөриин амаар уулзуулж. байсан гэж баыхад тэс хөндлөнгиин этгээд энэ. 2 гуай уулзаагүй гэж дэмиирч. байдаг хэдэн төгрөгөср ярьж байнаа энхжин. хороо найруулхадаа. чамайг чирж. явах уу. маанагаа