#Шууд: МАН-ын УЗ 3:30 цагийн турш хуралдаж дууслаа. Шийдвэрийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Ариунзаяа танилцууллаа.
А.АРИУНЗАЯА:
- МАН-ын УЗ хурал 3 цаг үргэлжиллээ. Ж.Сүхбаатар болон Д.Сумъяабазар нар ажлаасаа чөлөөлөгдсөнтэй холбогдуулан томилгооны асуудлууд яригдлаа. Засгийн газрын хуралдаан дээр Ерөнхий сайдын зүгээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг санал болгосон. Үүнтэй холбогдуулан дараагийн Хууль зүйн дотоод хэргийн сайдын томилгоо мөн яригдлаа.
- Х.Нямбаатарын хувьд СХД-ээс ажлаа эхлүүлсэн. Дүүрэг, хот цаашлаад Хууль зүйн сайдаар сайн ажилласан учир энэ албан тушаалд томилох шийдвэрийн УЗ-ийн гишүүд 100 хувь дэмжлээ.
- Нийслэлийн түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргад Б.Дэлгэрсайхан гишүүнийг санал болгож УЗ мөн 100 хувийн саналаараа дэмжлээ. Б.Дэлгэрсайхан бол УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдсон. Төр хувийн хэвшлийн хооронд маш сайн менежмэнт хийх хүн гэж үзсэн.
- ХЗДХ-ийн сайдаар УИХ-ын ХЗБХ-ын дарга Б.Энхбаярыг томилох шийдвэрийг УЗ дэмжсэн шийдвэр гаргалаа.
- Намын даргын хувьд улстөрийн шийдвэрээ гаргаж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх хүнээ сонгоод УЗ нь дэмжлээ. Одоо НИТХ-ын хурал зарлагдаад явж байна. Тус хурлаар уг томилогоо хэлэлцэгдэнэ. Дараа нь Ерөнхий сайд батламжлах үйл явц өрнөнө. Улаанбаатар хотын өөрөө удирдах ёсонд халдахгүй.
- Хоёр сайдын хувьд Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Дараа нь УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ.
- Х.Нямбаатар сайд хоёрын хоёр албан тушаалаасаа чөлөөлөгдөж, улстөрийн томоохон даалгавар авч, хотод томилогдож байна. Хот дээр байгаа томоохон тулгамдсан асуудлыг яаралтай асуудлуудыг даруй шийдвэр чиглэл өгсөн.
- Ерөнхий сайдын хувьд хот дээр туршлагатай хүн хэрэгтэй байна гэсэн. Туршлага дээр нь үндэслэж, Х.Нямбаатарыг томилж байгаагаа мэдэгдсэн. Харин Б.Дэлгэрсайханы хувьд Үндэсний хорооны даргаар менежерийн түвшинд, аж ахуйч хүн хэрэгтэй байна гэсэн үндсэн дээр томилж байна.
Энэ янхан бас гоё өмөөрчээ, хүнд эрсдэлтэй гэж хуцжээ. Дандаа өөрийнх нь намын хулгайч луйварчид тэнд нь бүгж суугаад хамтдаа ужж идээд жаргаж байгаа биз дээ Мангарууд, тэдний гар хөл, боолуудын өөдөөс хэн ч одоогоор дуугарахгүй байгаа 2012-2016 онд бялуурч пологдотолоо идэж цусалсан Алуурчдийн ардчилсан намын хэдэн алуурчид хулгайчид цусалж байсан сайхан цагаа дурсан дурсан уйлагнаж гоморхон атаархаж чарлахыг эс тооцвол