УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ. Чуулганы эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар маргаашийн мэдээллийн цагаар хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар ярилцах зайлшгүй шаардлага гарч буй талаар мэдэгдлээ.
Г.ЗАНДАНШАТАР:
- Бараг өдөр бүр хүүхдийн эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл гарах боллоо. Хүүхэд авто замын ослын хохирогч болж байна, амиа алдаж байна. Бусдад дээрэмдүүлж байна, гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байна, гэртээ угаартаж байна, цаашлаад хүний наймааны ноцтой мэдээллүүд ч гарсаар байна.
- Өчигдрийн байдлаар 20 гаруй хүний наймааны хэрэг бүртгэгдсэнээс 8 нь насанд хүрээгүй хүүхэд байна гэлээ. Хамгийн сүүлд Дорноговь аймагт 12 настай хүүхэд алга болж, эрэн сурвалжлах ажил хийгдэж байгаа боловч хараахан үр гараагүй байна.
- Сүүлийн 10 гаруй хоногийн хугацаанд гэхэд л 13 настай хүүхэд сургуулийн өмнөх гарц дээр машинд дайруулсан. Дорнод аймагт 7 настай хүүхэд хойд эцгийнхээ гарт амь үрэгдсэн. Бага насны 3 хүүхэд ээжтэйгээ хамт угаартсан. Орон сууцны хотхоны 9 давхраас 7 болон 5 настай хүүхдүүд унаж амиа алдсан зэрэг аймшигтай хэргүүд гарлаа.
- Улсын хэмжээнд алга болсон, одоо болтол сураг нь гараагүй 20 шахам хүүхэд байна. Улс орон даяар айдас төрүүлж байгаа гэмт үйлдлүүдийг ялангуяа төрийн анхаарах ёстой. Монгол хүүхдүүд гэмт хэргийн золиос болж болохгүй.
- Хүүхэд хамгаалах тухай хууль эрсдэлд орчинг тодорхойлж, хамгаалах үүрэгтэй. Гэтэл энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Нийслэл, дүүрэг, аймгийн, сургуулийн орчинд камержуулалтад өчнөөн мөнгө зарцуулдаг ч хангалтгүй байна.
- Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай конвенцод 1990 онд элссэн. 1996 онд Хүүхдийн эрхийг хамгаалах тухай баталж, 2016 онд шинэчилсэн. Хүүхдийн эрхийг хамгаалах үүргээ маш муу хэрэгжүүлж байна. Хүүхдийн үндсэн эрх зөрчигдсөөр байна. Тиймээс үүнд УИХ-ын гишүүд онцгой анхаармаар байна.
- Хүүхдэдээ ээлгүй улс үндэстний ирээдүй бүрхэг болно. Манай нийгмийн ёс зүй хүүхдэд ээлгүй, эрсдэлтэй орчин болсон байна. Зөвхөн өөрийн гэлтгүй бусдын хүүхдийг ч хайрлан энэрэх монгол ёс уламжлал алдагдсан байна. Хүүхдийн эрхийн талаар нийгмийн ёсзүйг эрүүлжүүлэх нь чухал байна. Үүний тулд хууль тогтоомжоо сайжруулахад ялангуяа эмэгтэй УИХ-ын гишүүд манлайлж ажиллаж, ойрын үед шийдвэртэй алхам хийхийг үүрэг болгож байна.
- Хүүхдийн эрхэнд халдсан ялын бодлогыг чангатгах хэрэгтэй байна. Ямар нэгэн өршөөл, уучлалд хамруулахгүй байх хэрэгтэй. Гаж донтнуудтай хатуу хариуцлага тооц. Хүний эрх хүүхдээс эхэлнэ.
Гэр хорооллынхон хуучин автобуснуудтайгаа дэлбэ үсрэнэ биз. Гэр хорооллынхон тэртээ тэргүй ажил хийхийн төлөө бус, харин орон сууцны хүмүүсийн араас хөөцөлдөхийн тулд автобусаар явдаг юм.
Гахайн толгойт Занданшатар гуай чи сонс яахаараа 12 настай охиныг пайрч амь насаыг нь хөнөөсөн этгээдэд Монгол улсын Шүүх нь хэрэгт татах хорих үндэслэлгүй гээд зүгээр тавиад туучихлаа өнөөдөр хүүхэд дайрч алчихаад зүгээр эрх чөлөөтөй машинаа бариад явж байна