#ШУУД: Б.Дэлгэрсайхан: Хайруулын тавган дээр суучихлаа, гэхдээ би ялархахгүй

Б.ДЭЛГЭРСАЙХАН:

- Надад намын Удирдах Зөвлөлөөс үүрэг даалгавар өгсөн. Гэхдээ төрийн шийдвэр арай гараагүй байна. Ажлаа хүлээж авсны дараа өмнөх удирдлагууд нь юу хийж байсантай танилцаад хэрхэн ажиллах талаараа мэдээлэл өгнө. 

- Ер нь үнэнийг хэлэхэд хайруулын тавган дээр суучихлаа. Нам даалгавар өгснөөс хойш ялархахгүй хийнэ. 

- Түгжрэлийг зайлшгүй шийдэх ёстой. Олон жил бугшсан асуудал болохоор хотын иргэдээсээ асууж шийдвэрлэх нь зөв байх.

- Нийтийн тээврийн парк шинэчлэл үргэлжлэх нь гарцаагүй. Яг юу болсон бэ гэдгийг газар дээр очиж, нүдээр үзсэний дараа л хэрхэхээ шийднэ. Эхлээд ажилтайгаа танилцъя.

- Х.Нямбаатартай хамгийн сайн хамтарч ажиллана. 

- УИХ-ын гишүүн болоод 8 жил болж байна. 2013 оноос хойш гадна дотногүй шалгуулсан хүн. 

- Өмнөх сайдынхаа хийж байсан сайн ажлыг нь үргэлжүүлэн хийнэ. Ирээдүйг харсан том юм л харж байна. Богино хугацаанд Монголын нөхцөлд тохирсон автобус авах боломжийг судална.