Монгол Улсын Ерөхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр "Э.Бат-Үүл хотын дарга байхдаа   "Сахал" Д.Эрдэнэбилэгтэй хамт хотхон бариад өөрөө амьдарчихсан.  АН-ынхан авлигын асуудал дээр намынхнаа битгий хамгаалаарай" хэмээн мэдэгдсэн.  Энэ асуудалд хотын дарга асан Э.Бат-Үүл хариулт өгчээ.

Э.БАТ-ҮҮЛ:

-  Нийгмийн онлайн сүлжээнд, намайг хотын сайн дарга байсан гэж олон түмэн жиргээд, постлоод байгаа явдалд би ямар ч хамаагүй. Би өөрийгөө пиардаж явдаггүй. Би чөлөөндөө гараад ном бичиж суугаа хүн. 

МАН, Нийслэлийг маш муу удирдсан,үнэндээ удирдаж чадахгүй байгаа явдалд би ямар ч буруугүй! Гэтэл, чөлөөндөө байгаа жирийн иргэн намайг хотын дарга байхдаа, Удирдлагын Академийн газарт барилга барьсан мэтээр МУ-ын Ерөнхий сайд найгүй гүтгэн гүжирдэж байна. Би шүүхэд хандана гэсэн байна.