#Шууд: Х.Нямбаатар: Хамгийн түрүүнд нийтийн тээврийн чиглэлд бодлогын арга хэмжээнүүдийг авна
Х.НЯМБААТАР:
- Нийслэлийн том данхар бүтцийг багасгаж, урсгал зардлыг багасгаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх замаар хэмнэсэн төсөв болгоныг газар чөлөөлөлт рүү тавих ёстой.
Эдгээрийг хийхэд Нийслэлийн эрх зүйн байдал түүнийг дагасан хуулиудыг боловсруулдаг хуулийн баг хэрэгтэй. Иймд би албан ёсоор томилогдвол Хууль Зүй, Дотоод Хэргийн Яаманд хамт ажиллаж байсан зарим хүндээ хамтрах санал тавина гэж бодож байгаа.
- Нийслэл анх удаа бонд гаргана. Бондын мөнгийг юунд, хэзээ зарцуулах вэ гэдгээс шалтгаалж энэ шийдвэрийг эргэж харах хэрэгтэй. Яагаад гэвэл Сэлбийн далан дагасан босоо замыг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн дуусаагүй барилгуудыг дуусгах зорилго агуулагдаж байгаа.
Бондын цан цохисон өдрөөс эхлээд хүүтэй мөнгө тоологдох учраас хэзээд барилга угсралтын болон замын ажил хийгдэх санхүүжилт шаардлагатай вэ гэдгийг харж байж гаргах нь зөв байх гэж хувьдаа бодож байна. Одоогоор хариуцсан хүмүүстэй нь уулзаж чадаагүй байна. Мөн түгжрэлийн талаар ганц нэг тоо баримттай танилцаж л байна.
- Автобусны асуудлын талаар Нийслэл хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайд Б.Дэлгэрсайхантай энэ асуудлаар ярилцсан. Ногоон автобуснуудаас гадна цахилгаан автобус ороод ирчихсэн байгаа юм байна. Энэ нь нийтийн тээвэрт ашиглагдаж байгаа юм байна. Гааль дээр дунд оврын автобуснууд гаалийн татвар төлөгдөөгүй байна.
Энэ бүгдийг эргэж хараад худалдан авах ажиллагааг яаж цуцалж хүчингүй болгох асуудлыг хууль эрх зүйн хувьд гаргалгаа гаргаж байж дараагийн ээлжид ямар автобуснуудыг хурдан хугацаанд худалдан авч түгжрэлийг бууруулахад ашиглах вэ, нийтийн тээврүүд оргил үед нэг талдаа гарчихаад байгаа юм байна. загварчлал хийх талаар тодорхой мэдээллүүд авч байна.
Нийслэл хотод худалдан авахтай холбоотой нууцлал гэх ойлголт хэрэгжих боломжгүй. 2022 онд баталсан Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуульд нийслэлийн төсөвт аж ажуй нэгжүүд нийтлэг үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмж шууд худалдан авах эрхийг нь нээж өгсөн. Худалдан авалтыг нээлттэй байлгана.
Ил тод сайхан мэдээ байна. Монголын баялаг бүтээгчид Урагшаа
Metro demjdeg uls turch ymsan. Hevendeee baigaadaa
ЗАА -д авилга их байгаа үүнд анхаарах
Чадах уу. Өлөнгүүд шүү дээ
Ah duusiin hamaaralaa tom 2 alband tomilood yasan ichij.ulsidaggui novshnuud uom.Javhlan bas Huuktei ah duus.Turiin alband ahduuseeree ajillajgui gesen huulia Zandan n daraad hevtej bga.MAN idej uuj.songuuliin munge bosgoh gj ulairch bn.Ulaan busnii munge EStai g hamaatai.
Нэг хоншоортой хүнээр л УБ ын дарга тавьмаар бгаам даа.Уртааш нь нэвт метро тавьчихвал болох гээд бгаан.Метроны зам тавих газрыг газарт оруулаад дэд бүтцийг нь шийдэх боломж бгаа л бх.
nohoin baas MAN bgaa tsagt hezee ch haana ch mongoliin ard tumen nar uzehgui ee