Мөрдөн байцаалтын нууц задруулсан төрийн алба хаагчдад 1-5 жилийн хорих ял оноох эрүүгийн хуульд оруулах өөрчлөлтийг эргүүлэн татахаар болжээ.
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзсэн байна.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 21.9 дэх заалтад мөрдөн байцаалтын нууцыг хамгаалах, задруулахгүй байх зохицуулалт тусгасан байсан юм. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс дээрх зохицуулалт нь мэдээлэл олж авах эрхийг боомилох төдийгүй хэвлэл мэдээллийг хэрэгслийг хянах сөрөг талтай гэж үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн.
Бүлэг хуулийн төслийг хэлэлцэх шатанд Хууль зүй дотоод хэргийн сайдаас мэдээлэл сонссон, улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх шатанд 21.9 дэх заалтыг хасахаар санал нэгджээ.
Хууль зүйн сайдын тайлбар мэргэжлийн бус маньд ч гэсэн маш ойлгомжтой байсан. МАН-ынхан дэмжиж, баталсан хүнээ яагаад шахаанд оруулчихваа. Эхнээсээ ажлы нь ингэж унагадаг нь их л сэжигтэй, сэтгүүлчдэд барьцаалагдсан юм биш биз. Энэ алдаагаа эртхэн засч, оруулж ирсэн саналаар нь хуулиа батлах хэрэгтэы.
Зөв хуулийн төсөл байсан яагаад татаж байгаа юм бэ .Аливаа зүйлд хил хязгаар байх л ёстой .
Энхбаяр маш ойлгомжтой тайлбарлаад байхад хууль мэдэхгүй жалга довны их хурлын гишүүд нь хасна гээд сууж байх юм
тийм шүү үнэхээр мэдлэгтэй хүн ховор болжээ.Яаж улс маань хөгжих вэ