#ШУУД: Оросуудтай юуг хэрхэн тохиров? ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатараас тодруулж байна

Ч.ХҮРЭЛБААТАР:

- ОХУ болон Монголын  Засгийн газар хоорондын комисс 25 дахь удаагаа хуралдсан. Энэ удаагийн хуралдаанаар 2 өдөр болж, олон асуудал хэлэлцлээ. Үүний дотор манай улсын экспорт сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ руу гараагүй. Нийт хоёр улс хоорондын нийт экспортын 96 хувь нь ОХУ, 4 хувь нь Монгол байдаг. Тиймээс энэхүү хэт тэнцвэргүй гадаад худалдааг өөрчлөх чиглэлээр ярилцаж, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир зэрэг 894 төрлийн бүтээгдэхүүнд  татваргүй оруулах талаар ярилцсан. Өнгөрсөн жилээс эхэлсэн энэ ажил ажлын хэсэг байгуулах хэмжээнд хүрч байгаа гэдгийг онцолж хэлье. 

- Эгийн голын УЦС-ын талаар ярилцсан. Манай улс 1990 -д оны эхээр Монголоос ОХУ орсон ямар нэгэн гол нуур дээр УЦС барьвал ОХУ  талаасаа зөвшөөрөл авахаар гэрээ байгуулсан юм билээ. Энэ гэрээг БНХАУ-тай байгуулсан. Тиймээс Эгийн голын УЦС дээр ОХУ-аас зөвшөөрөл авах ёстой. Өнгөрсөн хугацаанд ОХУ талаас байгаль орчинд сөрөг нөлөөтэй гээд нэлээн эсэргүүцсэн. Тиймээс ОХУ-ын талыг байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээ хийх зарчмын тохиролцоонд хүрсэн.

-  Монгол улсын эдийн засаг тэлж байгаагийн хэрээр экспорт ч нэмэгдэж байна. Төмөр замын хэрэгцээ асар их байгаа. Хил, боомт дээр ирсэн бараагаа авч чадахгүй байна. Тиймээ Төмөр замын талаар ярилцсан. Мөн шатахуун, уул уурхайн тэсэлгээний бодисыг авч байх талаар гээд нэлээн олон асуудал ярилцсан. Асуудлыг нааштайгаар хүлээж авсан.