#ШУУД: Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.СОДБААТАР:
- Нийгмийн сүлжээнд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаа, тусгаар тогтнолын баталгаанд занал хийлсэн янз бүрийн мэдээ мэдээлэл гарах болсон. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас дараах мэдэгдэлийг гаргаж байна.
- Сүүлийн үед үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн, Монгол Улсын нэр хүнд, гадаад харилцаанд илтэд сэв суулгах зорилго бүхий Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан хуурамч мэдээ мэдээлэл удаа дараа явуулах боллоо. Нийгмийн сүлжээнд нэр бүхий хаягаас орчин үеийн программ ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг хятад хэлээр ярьж буй мэт хуурамч мэдээлэл байршуулсан нь мөнхийн хөрш хоёр орны ард түмний харилцаанд зориуд сэв суулгахуйц ноцтой үйлдэл болсонд туйлаас харамсаж байна.
- Энэ нь улс орны үндэсний аюулгүй байдлын эсрэг, Монгол Улсын нэр хүнд, тэр тусмаа хөрш орнуудын найрсаг харилцаанд ноцтой заналхийлсэн үйлдэл болов.
- Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч нь эх орноо гадаад харилцаанд бүрэн төлөөлөх эрхтэй албан тушаалтан тул төрийн тэргүүний нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаалдаг. Иймд аливаа хууль хяналтын байгууллагад хандах болсноо үүгээр илэрхийлж байна.
- Нийгмийн сүлжээнд гарсан уг бичлэгийг хуурамч гэдгийг мэдэгдсэн. Энэ мэдээ мэдээллийг анх нийгмийн сүлжээнд зохион байгуулалтай оруулсан хүмүүсийг хууль хүчнийхэн олж тогтоогоод байна. Мөн энэ асуудлаар БНХАУ-ын хуулийн байгууллагад хандсан. Тэнд ажиллагаа явагдаж байна.
- Энэ хэрэгт холбогдуулан хоёр хүнийг шалгаж байна.
- Энэ мэдээний хувьд Ерөнхийлөгч хичээлийн шинэ жилд зориулан хийсэн бичлэгийг ашиглаж, биеийн хөдөлгөөн, амны хайрцгийг ашиглаж хийсэн байсан.
Монголчууд аа, хувиа хичээсэн ааш араншингаа намжаагаад, орчин тойрноо цэвэрлэцгээ! Дээр үед Монголчууд ойр орчиноо сайн дураараа ба хамтдаа хагас сайн өдөр болгон цэвэрлэдэг байсан юм. Ааш араншинтай монголчууд аа, даварцгаахаа больцгоо!