ПЁНЬЯН, 2024 оны нэгдүгээр сарын 10 /Yonhap/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосыг улс орныхоо гол дайсан гэж нэрлээд, “дайнаас зайлсхийх бодолгүй байна” гэж мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөө өглөө уламжилжээ.
Ким Жөн Ун зэвсгийн үйлдвэрт шалгалт хийх үеэрээ Умард Солонгосын эсрэг хүч хэрэглэхийг оролдвол Өмнөд Солонгосыг устгана гэсэн тухай Умард Солонгосын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлсэн байна.
Тэрбээр БНСУ-ыг өөрсдийн гол дайсан гэж тодорхойлоод, БНАСАУ дайсагнагч улстай харилцахдаа нэн тэргүүнд тавих ёстой зүйл бол “өөрийгөө хамгаалах болон цөмийн дайнаас хамгаалах цэргийн чадавхыг бэхжүүлэх явдал юм” гэж хэлжээ. KCNА ийнхүү мэдээлэхдээ хоёр улсын албан ёсны нэршлийн БНСУ, БНАСАУ гэсэн товчлолыг ашигласан байна.
Ким Жөн Ун хэлэхдээ, бид дайныг эхлүүлэхгүй, гэхдээ дайнаас зайлсхийх бодолгүй байна гэж мэдэгджээ. Тэрбээр тус улсын үйлдвэрүүд шинэ төрлийн зэвсэг, техник үйлдвэрлэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, байлдааны бэлэн байдлыг улам дээшлүүлэхийг үүрэг болгосон тухай KCNA мэдээллээ.
Эх сурвалж:https://www.montsame.mn/mn/
Путин арын ах нь даая шаавал шаа гэж биз
Өрөндөө баригдаж өтөнд идэгдэн түвдизмд түлэгдсэн навсгар монгол гуылгачинг хэнд нь ч яаж ч пялдаганэж бялдуучилсан тоож сонсох хүн байтугай мал алга Муулаад байгаа хойд солонгос нь атомын байтугай устөрөгчийн бөмбөг бүтээжээ Өнөөх муу навсгар гуйлгачин монгол гадаад дотоод хар шар хувалзуудынхаа бөгсийг долоож хавь ойрын улс гүрнийг муучилж доромжлон ганц ширхэг тэннисны бөмбөг хийж сурсангүй
Путин ах нь зөвлгөө сайн өгч бгаа биз
Улны монгол навсгар гуйлгачинд зөвлөлгөө өгөх ч хүн байхгүй. Алтан дээр сандайлж суусан навсгар монгол гуйлгачин байдаг бүх алт эрдэнэсээ ухаж зараад ч гуйлгачлалаасаа гарсангүй 3-дагч ертөнцийн ядуу гуйлгачин улс ангилалд багтдаг байсан бол одоо нэн ядуу гуйлгачин улс гэдэг ангилалд орсон