Хүчтэй цасан шуурганы аюулт үзэгдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЗТХС-ын тушаалаар  2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цагаас  өнөөдөр буюу 02 дугаар сарын 18-ны өдрийн 11:00 цаг хүртэл дараах газруудад  автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосон байсныг нээлээ.

- А0301 дугаартай Улаанбаатар-Арвайхээр
- А0201 дугаартай Улаанбаатар-Мандалговь
- А0202 дугаартай Мандалговь-Даланзадгад 
- А0501 дугаартай Улаанбаатар-Өндөрхаан
- А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан
 - А2001 дугаартай Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн авто зам, замын байгууламж хэвийн үргэлжилж байна.
Хэдийгээр замын хөдөлгөөнийг нээсэн ч ихэнх нутгаар хүйтэн, авто зам хальтиргаа гулгаатай байгаа тул аюулгүй байдлаа хангахыг анхааруулж байна.
https://nema.gov.mn/post/15287...