Тус хуралдаанаар танхимын шинэ Ерөнхийлөгчийг сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сунгаанд "Урбанек" компанийн захирал Б.Лхагважав, "Транспаренси интернешнл Монгол" ТББ-ын тэргүүн Л.Төр-Од, Швейцарийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул, эдийн засагч Б.Лакшми, "Таванбогд групп"-ийн ерөнхийлөгч "Ц.Баатарсайхан, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нар нэр дэвшихээ илэрхийлээд буй.

Харин МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэнг өчигдөр 30 хоногийн хугацаатай цагдан хорьсон хэмээн тэрбээр цахим хуудастаа мэдээлсэн.