Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

Улмаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийн нөхөн сонгуулийн хурал өнөөдөр (2024.11.28) болж байна.

Уг танхим 6 мянга орчим гишүүн байгууллагатай, 21 аймагт салбар танхимтай, 2З улсад 51 төлөөлөгчтэй.

Сонгуульд  МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, МҮХАҮТ-ийн УЗ-ийн дарга Л.Төр-Од, “Коёотэ” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Урбанек” ХХК-ийн ерөнхий захирал Б.Лхагважав, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан,  Эдийн Засагч Б.Лакшми, Монголбрэнд холбооны тэргүүн Ш.Отгон-Өлзий , “Эрх чөлөөг хэрэгжүүлэгч” намын дарга Ш.Төмөрсүх, “Комаг” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Майдар нар өрсөлдөж байна.