Бээжин-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор "Чингис хаан" нисэх буудалд өчигдөр буусан, тэднийг тосож авсан хятад иргэдийг барьцаалж, нэгнийх нь амийг галт зэвсгээр хохироосон хэрэг гарлаа.
БНХАУ-аас ирсэн хоёр иргэнийг энд түр оршин суудаг нутаг нэгтнүүд нь өчигдөр 14.00 цаг өнгөрч байхад тосож авчээ. Энэ үед 22, 23 настай хоёр залуу тэднийг барьцаалж, багагүй хэмжээний мөнгө нэхсэн байна.
Энэ үедээ сум алдсан уу, эсвэл зориуд уу, 32 настай В гэх хятад эрийг буудаж амийг нь егүүтгэсэн байна. Хэрэг гарсан даруйд ТЦА-ны Иргэний агаарын тээврийн Цагдаагийн хэлтсийн ажилтнууд гэмт этгээдүүдийг саатуулж, хэргийн газрыг хамгаалалтад авсан бөгөөд өдгөө Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.








Элбэгдоржын ахын хүүхэд хүн буудаж алсан гээд байх юм хэвлэл мэдээлэлийхэн тодруулах хэрэгтэй шүү ганц шудрага ерөнхийлөгч Элбэгдоржийг арай л хэтэрхий харлуулах болжээ үгүй л байгаасай
Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсан нь багадаад ганц хөрөнгө оруулж байгаа хятадуудыг хөөж гаргах нээ. ЗГ яАралтай арга хэмжээ аваач ээ
хужаа нар маш их орж ирж манай оронд гэмт хэрэг их үйлдэж байна хөөж гаргаха хэрэгтэй
ТЕГ оролцох ёстой юм биш үү? Терорист ажиллагаа явагдахад гайхах зүйлгүй болжээ
тэгээд яаадагийн