Өмнөд Солонгосын парламент "Ерөнхийлөгч төрийн эсрэг бослого гаргасан" хэргийг мөрдөн шалгах байнгын тусгай зөвлөх томилох тухай хуулийг баталлаа. Ерөнхийлөгч Yoon Suk Yeol нь цэргийн онцгой байдал зарлаж төрийн эрхийг армийн гарт өгөх оролдлого хийсэн тул нэн даруй баривчлахыг уг тогтоолд шаарджээ. Парламентын гишүүдийн 210-63 саналаар (14 түдгэлзсэн) батлагдсан уг хуульд Ерөнхийлөгч хориг тавих эрхгүй байхаар заасан. Уг тогтоолын баривчлах жагсаалтад Ерөнхийлөгч Yoon Suk Yeol, Батлан хамгаалахын сайд асан Kim Yong-hyun, армийн штабын дарга Park An-su, Ерөнхий сайд Han Duck-soo, Сөрөх тагнуулын командлагч Yeo In-hyung зэрэг 7 хүний нэр багтсан байна. Үндэсний ассамблейн баталсан хуулийг Сөүл хотын шүүх, прокурор хэрэгжүүлж чадахгүй бол асуудал Үндсэн хуулийн цэцэд шилжинэ. Ерөнхийлөгчийг өөрийг нь байлцуулахгүйгээр баривчлах захирамж гаргах эрх гагцхүү энэ байгууллагад бий юм.
БНСУ: Ерөнхийлөгчийг нэн даруй баривчлах тогтоол батлагдлаа‼

Холбоотой мэдээ

· 6 цаг
“Монгол Магнай 2026” Үндэсний спортын зуны VIII наадмын морин уралдаан эхэллээ

Нийгэм · 6 цаг
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Нийгэм · 6 цаг
Зарим гол мөрөн үерийн түвшнээс 45 см хүртэл даван хүчтэй үерлэж байна

Нийгэм · 6 цаг
“Явуулын оффис” өнөөдөр хархорин зах, баянхошууны эцэст ажиллаж байна

Нийгэм · 9 цаг
“Цэнгэг Туул-Цэвэр орчин” аяны хүрээнд урьдчилан сэргийлэх болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалт хийж байна

Нийгэм · 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!