Говь-Алтай аймгийн Бугат сумын Ферм багийн “Цагаан морьт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 300 км, сумын төвөөс баруун урд зүгт 38 км/ 01.05-ны өдрийн 15:26:30 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. 

Энэ тухай мэдээллийг мөн өдрийн 15:35 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат сумын Засаг даргын Тамгын газар, иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн, учирсан хохиролгүй тухай мэдээлжээ.