Улаанбаатар метроны төсөлд Их Британийн Засгийн газар баталгаа гаргах болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдлээ. 

Их Британийн экспортын зээлийн агентлаг UKEF-ээс ирүүлсэн албан бичигт тусгагдсанаар олон улсын болон хувийн хэвшлийн худалдан авагчдад зориулан нийт төслийн өртгийн 85 хувийг арилжааны санхүүжилтээр 100 хувь баталгаажуулах боломжтой аж. 

Гэхдээ UKEF-ийн дэмжлэг авахын тулд тухайн төслийн өртгийн 20 хувийг Их Британийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл биет бус хөрөнгө эзэлсэн байх шаардлагатай юм байна.