Улаанбаатар метроны төсөлд Их Британийн Засгийн газар баталгаа гаргах болсон талаар Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн.
Тодруулбал, олон улсын болон хувийн хэвшлийн худалдан авагчдад зориулан нийт төслийн өртгийн 85 хувийг арилжааны санхүүжилтээр 100 хувь баталгаажуулна.
Гэхдээ UKEF-ийн дэмжлэг авахын тулд тухайн төслийн өртгийн 20 хувийг Их Британийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, эсвэл биет бус хөрөнгө эзэлсэн байх шаардлагатай талаар Их Британийн экспортын зээлийн агентлаг UKEF-ээс ирүүлсэн албан бичигтээ дурдсан байсан.
Тэгвэл Хотын дарга Х.Нямбаатар уг ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ОБББЭС хатагтай Фиона Блайтад талархал илэрхийллээ.
Тэрбээр энэ талаар "2024 оны 12 сард ИБУИНВУ-ын Зам тээврийн яамны харьяа, Лондон хотын метроны Элизабет шугамыг амжилттай барьж ашиглалтад оруулсан Cross Rail Int -тай Улаанбаатар Метро төсөл дээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсны үр дүнд Английн Засгийн газраас манай төсөлд хөрөнгө оруулалтын баталгаа гаргах албан бичиг ирүүлсэн. Энэ ажилд хүчин чармайлт гарган ажиллаж байгаа ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа ОБББЭС хатагтай Фиона Блайт танд талархлаа илэрхийлье" гэсэн байна.










Их Британиас зээл авчихаад Их Британийг хурдан усан доор ороосой гээд залбирах ёстой.