Өмнөх мэдээлэл: 

- Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ -1

-  Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Лувсанамсрайн Оюун-Эрдэнэ 4 жилийн хугацаанд ЮУ ХИЙВ -2


ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ, ТОГТОЛЦООНЫ РЕФОРМ ХИЙЛЭЭ

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын даргын хувьд Л.Оюун-Эрдэнэ манлайлж, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох, шинэ 30 жилийн хөгжлийг эхлүүлэхийн төлөө улс төрийн намуудтэй зөвшилцөн 2022, 2023 онуудад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орууллаа.

2022 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газар тогтвортой ажиллах суурийг баталгаажуулж өгсөн бол, 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон төлөөллийг нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоонд шилжсэн юм. Үндсэн хуультай уялдуулан шинэчилсэн Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн нэр дэвшүүлэлтэд жендерийн 1:1 бодлогыг нэвтрүүлснээр Монгол Улс  энэ бодлогыг нэвтрүүлсэн Ази тивийн анхдагч улс боллоо.

 Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу холимог тогтолцоогоор, бүсчилж томсгосон 13 тойргоор зохион байгуулагдаж, 126 гишүүнтэй анхны парламент бүрдсэний 78 нь тойрог төлөөлж, 48 нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдлоо.

 Засгийн газраас санаачлан Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, сонгуулийн реформ хийсэн нь сонгодог парламентын засаглалыг төгөлдөржүүлж, цаашид намууд хамтарч тогтвортой засаглах эрх зүйн орчныг бүрдүүлж, Засгийн газар тогтвортой, үр бүтээлтэй ажиллах эхлэл боллоо.

 

АГААРЫН ХАРИЛЦААГ ӨРГӨЖҮҮЛЭВ

Засгийн газраас агаарын харилцааг өргөжүүлэх, нислэгийн чиглэл, давтамжийг богино хугацаанд эрчимтэй нэмэгдүүлэх бодлого баримтлан ажиллаж байна.

Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2021-2024 онд

  • Катар Улс,
  • Америкийн Нэгдсэн Улс,
  • Бүгд Найрамдах Грек Улс,
  • Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс,
  • Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс,
  • Бүгд Найрамдах Латви Улс,
  • Унгар Улс,
  • Бүгд Найрамдах Узбекистан Улс,
  • Туркменистан Улстай Агаарын харилцааны тухай хэлэлцээр амжилттай байгуулж, өнөөдрийн байдлаар нийт 46 улсын Засгийн газартай Агаарын харилцааны тухай хэлэлцээртэй, шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдүүлээд байна.

 

Мөн өмнө байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрт нэмэлт өөрчлөлт оруулах яриа хэлэлцээг хийж, нислэгийн шинэ цэг, одоо байгаа нислэгийн багтаамж, давтамжийг нэмэгдүүлэх арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлж, 2024 онд Монгол Улс түүхэндээ анх удаа агаарын тээврээр 2.18 сая зорчигч тээвэрлэж, 10.4 мянган тонн ачаа тээвэрлэсэн байна.

 

 “МЯНГАНЫ ЗАМ”-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ ДУУСГАВ

 2001-2024 онд “Мянганы зам” төслийн хүрээнд Улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар баруун чиглэлийн 1811 км замаас   1270.7 км, зүүн чиглэлд 1050.2 км замаас 694.8 км авто замын барилгын ажил хийгдэж ашиглалтад орсон байна.

 Тухайлбал, 2022 оны зургаадугаар сарын 27-ны өдөр Загастайн давааны хатуу хучилттай авто замыг ашиглалтад оруулснаар аймгийн төвүүдийг нийслэл Улаанбаатар хоттой 7,000 гаруй километр урт хатуу хучилттай авто замаар бүрэн холбож дуусав. Мөн УБ-Дархан чиглэлийн 204,1 км авто замыг ашиглалтад орууллаа. Өнөөдрийн байдлаар нийт 21 аймаг, 100 гаруй сумыг хатуу хучилттай авто замаар холбожээ.

2021-2023 онд хийгдсэн авто замын бүтээн байгуулалт

  • Ашиглалтад оруулсан авто зам 775 км
  • Ашиглалтад оруулсан гүүр 1,789 метр
  • Шинээр ашиглалтад оруулсан авто зам 560 км
  • Зассан авто зам 14,000 км

 

ХАМТАРСАН ЗАСГИЙН ГАЗРЫН 14 МЕГА ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нийгэм, эдийн засгийн 14 реформыг хийж, хөгжлийн 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгаж эхний 100 хоногт гурван мега төсөл гараанаас гарлаа.

Нийгэм, эдийн засгийн 14 реформ

  • Бүсчилсэн хөгжлийн реформ
  • Эрчим хүчний реформ
  • Хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, худалдан авах ажиллагааны реформ
  • Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформ
  • Төсвийн зарлага, татварын реформ
  • Их өгөгдөл, хиймэл оюунд суурилсан цахим шилжилтийн реформ
  • Төрийн албаны реформ
  • Авлига, хүний эрх, хувийн эрх зүйн шинэтгэлийн реформ
  • Нийслэл Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын болон хотын засаглалын реформ
  • Орон сууцжуулалт, Хуримтлалын сангийн реформ
  • Ногоон эдийн засаг, ногоон шилжилтийн реформ
  • Эрүүл, идэвхтэй амьдралын зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх бодлогын реформ
  • Уул уурхайн лицензийн олголт, ашиглалт, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх цогц реформ
  • Үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар, эрсдэлийн удирдлагын реформ
    • “Гашуунсухайт-Ганцмод”, “Ханги-Мандал”, "Шивээхүрэн-Сэхээ" хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминалыг барьж дуусгана.
    • Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт
    • Тавантолгойн 450 МегаВаттын дулааны цахилгаан станц
    • Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц
    • Эгийн голын 310 МегаВаттын усан цахилгаан станц
    • Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэх чиглэлд бодлогын дэвшил гаргана. Судалгаагаар Монгол Улс 2,600 ГигаВатт сэргээгдэх эрчим хүчний нөөцтэй болох нь тогтоогдсон.
    • Говийн бүсэд зайлшгүй шаардлагатай Хэрлэн-Тооно, Орхон-Онги ус дамжуулах шугам, Хэрлэн-Тооно усан цогцолборыг барьж байгуулна.
    • Монгол, Францын хамтарсан уран, атомын цахилгааны станцын төслийг эхлүүлнэ.
    • Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулна.
    • Зэс боловсруулах цогцолбор байгуулна.
    • Гангийн үйлдвэр байгуулж, дотоодын ган арматур болон бусад ган бүтээгдэхүүний хэрэгцээг дотооддоо бүрэн хангана.
    • Газрын тос боловсруулах цогцолбор бүрэн ашиглалтад орно.
    • Оюу толгойд түшиглэсэн алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл хэрэгжүүлнэ.
    • Үндэсний хиймэл дагуулын сүлжээ байгуулна.

Хөгжлийн 14 мега төсөл

  ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ ХӨДӨЛЛӨӨ

Засгийн газраас зарласан хөгжлийн 14 мега төслөөс Эрдэнэбүрэнгийн 90 МегаВаттын усан цахилгаан станц, Монгол, Францын хамтарсан ураны төсөл, Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын төсөл эхний ээлжинд хэрэгжиж эхлээд байна.

 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт БНХАУ-ын талтай 2024 онд гарын үсэг зурснаар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо.

Тус станц нь жилд 366 сая кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь найдвартай, тасралтгүй хангаж, эрчим хүчний дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх юм.

 

ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЭХЛҮҮЛЭХЭЭР ТОХИРОЛЦОВ

Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын талтай харилцан ойлголцолд хүрч, Улсын Их Хурлаас хэлэлцээр байгуулахад баримтлах үндсэн чиглэлийг баталснаар 2003 оноос эхэлсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын төсөл 22 жилийн дараа хэрэгжихэд бэлэн болоод байна.

 2025 онд төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлж, 2027 онд ашиглалтад орох ба ингэснээрээ боомтын хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, одоо байгаа жилийн 85 сая тонн нүүрсний экспорт дунджаар 165 сая тоннд хүрэх дэд бүтцийн хүчин чадалтай болох боломж бүрдэнэ.

 Түүнчлэн энэхүү төсөл хэрэгжсэнээр дараачийн хил холболтын төмөр замууд буюу Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүн хатавч, Ханги-Мандал үе шаттайгаар холбогдож, улмаар Зүүн босоо тэнхлэгийн Бичигт Эрээнцав, Баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Арцсуурийн төмөр замын их бүтээн байгуулалт эхлэх суурь нөхцөл бүрдэх юм.

 

МОНГОЛ, ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ ХӨДЛӨВ

Монгол Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд хөрөнгө оруулалтын гэрээг байгууллаа.

 Дорноговь аймгийн нутаг дахь “Зөөвч овоо” ураны төслийг хэрэгжүүлэх энэхүү хөрөнгө оруулалтын гэрээ нь Оюутолгой төслөөс хойш гурав дахь хөрш оронтой хамтран хэрэгжүүлэх хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ болж байгаа бөгөөд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинд эерэг нөлөө үзүүлэх юм.

 Түүнчлэн Оюутолгой төсөлтэй харьцуулахад 34 хувийн энгийн хувьцааг 10 хувийн давуу эрхийн хувьцаа болгож, үлдсэн 24 хувийг ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөр буюу АМНАТ-аар орлуулан тооцож байгаа нь Монголын ард түмэн энэ төслөөс 51 хувийн өгөөж хүртэнэ. Мөн ногдол ашиг хүлээхгүй,  нэмэлт өр үүсэх эрсдэлгүй, төсөл эхэлсэн цагаас үр өгөөжийг иргэд Хуримтлалын сангаар дамжуулж шууд хүртэж эхлэх боломжийг бүрдүүлснээрээ ач холбогдолтой болж байна.

БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН РЕФОРМ ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд  2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн батлуулсан.

 2024 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнд байгуулагдсан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн цөмд Бүсчилсэн хөгжлийн бодлогыг оруулж, нийгэм, эдийн засгийн 14 реформын хүрээнд Бүсчилсэн хөгжлийн реформыг хэрэгжүүлж эхэллээ.

 Энэ хүрээнд Засгийн газраас:

  • 4,440 км авто зам
  • 3,633 төмөр зам
  • 1,650 МВт эрчим хүчний шинэ эх үүсвэр
  • 7 боомтын шинэчлэл
  • 14 мега төсөл хэрэгжүүлнэ.

 

“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д дараах байдлаар бүсийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлсон. Үүнд:

  • Хангайн бүсийг “Уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд хот байгуулалтын дэд бүс”,
  • Баруун бүсийг “Эрчим хүчний төрөлжсөн бүс бөгөөд байгалийн аялал жуулчлалын дэд бүс”,
  • Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн  дэд бүс”,
  • Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс бөгөөд ногоон эрчим хүчний дэд бүс”,
  • Төвийн бүсийг “Хөдөө аж ахуйн төрөлжсөн бүс бөгөөд аж үйлдвэрийн дэд бүс”,
  • Зүүн бүсийг “Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс”,
  • Улаанбаатарын бүсийг “Олон улсын банк, санхүү, бизнесийн хөгжлийн төв” болгон хөгжүүлэхээр төлөвлөсөн.

 

Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд:

  • Аймгийн төвүүдийг хооронд нь болон хилийн боомттой холбосон бүсчилсэн хөгжлийн “ТАВАН ТОЙРОГ” авто зам,
  • Зүүн бүсэд Буйр нуурын усан хил, 4С онгоцны буудал,
  • Баруун бүсэд Эрдэнэбүрэнгийн усан царилгаан станц,
  • Хойд бүсэд Эгийн голын усан цахилгаан станц,
  • Төвийн бүсэд Шинэ Зуунмод хот,
  • Хангайн бүсэд Шинэ Хархорум хот,
  • Говийн бүсэд Таван толгойн цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ боомтуудын хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал,
  • Зүүн, баруун босоо эдийн засгийн коридорыг хөгжүүлэх төслүүд зэрэг бүсүүдийн нийгэм, эдийн засгийг дэмжсэн бүтээн байгуулалтуудыг ойрын жилүүдэд хэрэгжүүлж дуусгах юм.
    • Хан-Уул хот
    • Яармаг хот
    • Буянт-Ухаа хот
    • Сонгинохайрхан хот
    • Толгойт хот
    • Баянхошуу хот
    • Өнөр хот
    • Баянгол хот
    • Чингэлтэй хот
    • Сэлбэ хот
    • Сүхбаатар хот
    • Дарь-Эх хот
    • Баянзүрх хот
    • Амгалан хот

 

НИЙСЛЭЛИЙН ХҮНДРЭЛИЙГ ШИЙДЭХ 20 МИНУТЫН ХОТ

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу нийслэл Улаанбаатар хотыг бүсчилж хөгжүүлэх эрх зүйн болон бүтэц, зохион байгуулалтын реформыг Засгийн газар эхлүүлж, Улаанбаатар хотыг 20 минутын төлөвлөлттэй орчин үеийн стандарт бүхий “амьд” хот болгохоор ажиллаж байна.

 Энэ хүрээнд “20 минутын хот” үзэл баримтлал, түүнтэй уялдсан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсрууллаа.

 Ингэснээр нийслэлийн Их, Бага тойруу дахь 700 га-д төвлөрсөн төрийн эрх мэдлийн хэт төвлөрөл задарч, нийслэлийн түгжрэл болон бусад тулгамдсан асуудлын суурь зангилаа тайлагдаж, Улаанбаатар хотыг цаашид нийгэм, эдийн засгийн бие даасан тогтолцоотой 14 дагуул хотод хувааж хөгжүүлэх үндэс тавигдаж байна.

 Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.

 Бүсчилсэн хөгжлийн реформын хүрээнд Нийслэл Улаанбаатар хотод 1992-2021 оны хооронд 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол 2028 он хүртэл үүнээс 3 дахин их хэмжээний хөрөнгө оруулалт хийх шаардлага үүсэж байгаа. Үүний эхлэл болгож Засгийн газраас 2025 оныг Нийслэл бүтэн байгуулалтыг дэмжих жил болгон зарлаж, улсын төсөвт нийслэлд 4.5 их наяд төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгасан.

 Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүх төслийг шийдвэрлэх боломжгүй тул төр хувийн хэвшлийн түншлэл, дотоод, гадаадын хөрөнгө оруулалт татах, бонд босгох зэргээр санхүүжилтийг шийдвэрлэж, төслүүдийн үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд анхаарч ажиллаж байна. 


ЦАР ТАХАЛ, ГЕОПОЛИТИКИЙН ЭГЗЭГТЭЙ ҮЕД ГАДААД ХАРИЛЦААНЫ АМЖИЛТТАЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогыг хэрэгжүүлж байна.

 Энэ дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахлын хүнд үе, геополитикийн эгзэгтэй цагт буюу 2021, 2022 онд “Токио-2020” зуны олимп, “Бээжин-2022” өвлийн олимпод оролцож, Япон, БНХАУ-тай эв санааны нэгдлээ бататгаж, БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэх, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын цэгийг тохиров. Мөн Японд Ерөнхий сайд асан Шинзо Абэ, ИБУИНХУ-ын Хатан хаан Элизабетын оршуулах ёслолд оролцож, Монгол Улсын өргөн талт гадаад харилцааны бодлогыг дэлхий дахинд харууллаа. ОХУ-ын Владивосток хотноо Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзаж, түлш шатахууны нийлүүлэлтийг одоогийн үнээр 2027 он хүртэл Монгол Улсад тогтвортой нийлүүлэх шийдвэрийг гаргуулав. Мөн Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх хийн хоолойн төслийг эхлүүлэх гурван улсын төр, засгийн нэгдсэн байр суурийг бэхжүүлж, Эгийн голын УЦС зэрэг бүтээн байгуулалтын бусад төслүүдийн хамтын ажиллагааны талаар тохиролцов. Үүний зэрэгцээ ХБНГУ-д айлчилж гуравдагч хөршийн бодлогыг олон улсын хямралт буюу дайны цаг үед улам бэхжүүлж, Герман улсад Монголоос 1000 инженер оюутан бэлтгэх тохиролцоог тус улсын төр, засгийн түвшинд хийлээ.

2023 онд Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд БНСУ-д албан ёсны айлчлал хийж буй Стратегийн түншлэлийн харилцааг бататгаж, хоёр улсын улс төрийн итгэмжилсэн харилцааг бэхжүүлэн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, иргэд солилцоог дэмжих, олон талт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэв. БНХАУ дахь албан ёсны айлчлалын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын талтай хамтран хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцсон.  

АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд Монгол Улс-АНУ хооронд шууд нислэг үйлддэг болох, 1000 багш, 10 мянган инженерийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэв.

Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, тус  улсад ажлын айлчлал хийхдээ Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, Киргиз Улстай хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

 2024 онд Давосын дэлхийн эдийн засгийн чуулганд оролцож, БНХАУ, Пакистан Улс, Саудын Арабын Хаант Улс, Бахрейны Хаант улс, Арабын Нэгдсэн Эмират Улсад тус тус  ажлын айлчлал хийж, Засгийн газраас хэрэгжүүлж буй хөгжлийн мега төслүүд, AI хиймэл оюун ухаан, өндөр технологи, ногоон шилжилтийн хүрээнд хөрөнгө оруулалт татах, хамтран ажиллах чиглэлээр  ажиллан холбогдох яриа, хэлэлцээг хийлээ.