Төр, хувийн түншлэлийн тухай хууль 2024 оноос мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв 2024 оны 8 дугаар сард байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус түншлэлийн төвийнхөн 2025 оны анхны сургалтаа өнөөдөр /2025.01.30/ Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Энэ удаагийн сургалтаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төвийн чиг үүрэг, хууль, түүний дагаж мөрдөх журмуудыг танилцуулан, орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломж цаашлаад төр, хувийн хэвшилтэй хэрхэн түншлэх, хамтран ажиллах боломжийн талаар мэдээлэл өглөө.
Сургалтад аймгийн Засаг дарга болон Тамгын газрын холбогдох албан тушаалтнууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, сумдын Засаг дарга, ИТХ-ын дарга нар, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо.
Эх сурвалж: Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төв Public Private Parthnerships center




















Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!