Цагдаагийн байгууллагад өнөөдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 10 цагийн үед ХУД-н 19 –р хороо  Зайсангийн Ази фарм өнгөрөөд замын голд хүн мөргүүлж, дээгүүр нь гарсан байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад  Lеxus570 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э /47н эр/ албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөсөн асуудал тогтоогдсон байна.

 Алба хаагчид эмнэлэгийн тусламж үзүүлсэн бөгөөд биед учирсан хохирлыг тогтоохоор шалгалтыг үргэлжлүүлж байна.