Сүүлийн үед ямар ч хамааралгүй асуудалд ЦЕГ-н дарга, удирдлагуудыг хамаатуулж хувь хүний алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, байгууллагын үйл ажиллагаанд нь халддаг болж дээ.
Энэ нь хуулийн хариуцлага хүлээх гэмт хэрэг шүү.
ЦЕГ-н дарга нь ЦБ-н үйл ажиллагааг нэгдсэн бодлого, удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах ёстой болохоос хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулдаггүй гэдгийг сайн ойлгож авах хэрэгтэй.
Мэдээж өргөдөл, гомдлын дагуу зохих шатны алба болоод алба хаагчид хуулийн дагуу хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааг прокурорын хяналт дор явуулж байгаа.
Тухайн хүний гэм бурууг шүүх тогтоохоос бус цагдаагийн байгууллага тогтоохгүй.
Аливаа зүйл хуульд заагдсан хэм хэмжээнийхээ хүрээнд явагдахаас энэ иргэн цэрэн гэж хүний амаар ороод явна гэж юу байхав дээ.
ЦЕГ-н дарга хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй болохоор яаж хамааралтай байх уу?
Тухайн асуудалд гомдол, хүсэлт гаргах бол хуульд заасан хүрээндээ гомдол, хүсэлтээ гаргад явах эрх тань нээлттэй боловч байгууллагын үйл ажиллагааг харлуулж, хувь хүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд нь халдах нь хууль зөрчсөн үйлдэл гэдгийг анхаарахыг хүсье.
Олон хүнтэй айлд ганц нэг зүй бус үйлдэл гаргасан хүн мэр сэр байдаг.
Үүн дээр өнөөгийн ЦЕГ-н дарга, удирдлагууд онцгой анхаарч дотоодын хяналт, шалгалт болон иргэд, олон нийтийн мэдээллийн дагуу үйл ажиллагаа явуулж хуулийн дагуу зохих харицлагыг нь оногдуулж ажиллаж байгаа гэдгийг дуулгая.
ЦАХЭАХХолбоо.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!