"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт байрлах "Боролдой" номын дэлгүүрээр зочиллоо. Номын дэлгүүрийн эзэн П.Норжмаагийн ээж үндэсний төв номын санд 30 гаруй ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд суужээ. Багаасаа хүссэн номоо уншиж өссөн охин аймагтаа ирээд өөр шигээ ном унших хүсэлтэй хүүхэд бүрт зориулж тус дэлгүүрийг нээсэн байна. 2000 гаруй нэр төрлийн ном худалдаалахаас гадна 580 гаруй ном түрээсээр уншуулдаг гэлээ. Мөн хүүхэд залууст гар урлалын сургалтууд явуулж, долоо хоног бүр "Аянга" номын клубээрээ номын хэлэлцүүлэг өрнүүлж залууст ном унших соёлыг түгээж байна. Аймгийн хүүхэд залуусын оюуны боловсролд хувь нэмрээ оруулж яваа номын дэлгүүрийн хамт олонд "Монгол эв нэгдэл" төслийг дэмжигч, дөрвөн улсын гавьяат С.Жавхлан аавынхаа бичсэн "Захиас" номын дээжээ гардуулж өглөө. Үүний дараа Завхан аймгийн үндэсний үйлдвэрлэглэгчидтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонссон. Хангай говь хосолсон байгалийн онцлогтой Завханчууд малын гаралтай арьс шир, сүү цагаан идээ, мах боловсруулах үйлдвэрлэлээс гадна байгалийн жимс, модон эдлэл, хувцас үйлдвэрлэлээр үндэсний олон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хөдөлмөрч, бүтээгч, үйлдвэрлэгчдийг дэмжихээр ирсэн төслийн багийнхныг аймгийн удирдлагууд талархан хүлээн авч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
"Монгол эв нэгдэл" төслийн багийнхан Завхан аймагт ажиллаж байна
Холбоотой мэдээ

· 6 мин
Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын Зүүн өмнөд Ази, Хятадын шүлхий өвчинтэй тэмцэх дэд комиссын 28 дахь удаагийн хуралдаан Улаанбаатар хотноо болж байна

Улс төр · 11 мин
Монгол Улсын хуулиудын 55.9 хувьд хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийгджээ

Нийгэм · 38 мин
Шатахууны бодлогын зэрэглээ, ард иргэдэд эргэлзээ

Улс төр · 1 цаг
Шадар сайд Н.Номтойбаяр: Өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлж, орон нутгийн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг үүрэг болголоо

· 3 цаг
БЗД-ийн 10 хороонд нэр бүхий агуулахад аммиак алдагдаж байсныг саармагжуулжээ

Нийгэм · 3 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!