Улаанбурханы өвчлөл дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэж буй Вьетнам Улсад аялсан өгүүлэмжтэй улаанбурхан өвчний тохиолдол 2025 оны 02 сарын 20-ны өдөр лабораториор батлагдсан.

Тэгвэл өнөөдөр буюу хоёрдугаар сарын 21-нд Улаанбурхан өвчний 3 дахь тохиолдол лабораториор батлагдлаа гэж ХӨСҮТ-ээс мэдээллээ.

Дараах шинж тэмдгүүд илэрвэл - Халуурах - Нүдний салст улайх, үрэвсэх - Хамраас нус гоожих - Ханиалгах - Амны салстад улаан хүрээтэй цагаан толбо үүсэх - Нүүрнээс эхлэн толбон гүвдрүүт тууралт гарч бүх биеэр туурвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө. Иргэд харьяа өрх сумын эрүүл мэндийн төвдөө хандан улаанбурхан улаануудын эсрэг вакцинд хамрагдах боломжтой аж.