УИХ-ын гишүүн, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Дамдины Цогтбаатар Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэд, ахмадуудтайгаа уулзаж УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан хуулиуд, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын талаар мэдээлэл өглөө. 


УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарт хаягласан санал хүсэлт тойргийн иргэдээс нь хамгийн их ирдэг аж. Тэдгээр асуудал болгоны араас явж, тодруулж, УИХ-аар шийдүүлж иргэддээ тайлагнаж чаддаг цөөн гишүүдийн нэг билээ.