“Монголын финтек групп” ХК нь “Шинэ Монгол-3” сургуультай “Неосити” хотхоны төслийг санаачлан хэрэгжүүлж буй юм.
Тус төсөл нь 2025-2027 оны хооронд буюу нийт 3 жилийн хугацаанд хэрэгжинэ. Энэ хугацаанд 2400 айлын орон сууц ашиглалтад орохоос эхний ээлжийн орон сууцнууд, мөн “Шинэ Монгол-3” сургууль нь энэ намар ашиглалтад орно.
Тус сургуулийг байгуулах санал санаачлагыг “Шинэ Монгол” сургуулийн төгсөгчид болох Б.Наранбат нарын залуус гаргасан байна.

“Неосити” төсөл нь Степпе Аренагаас Нүхт хүртэлх 1.3 км 4 эгнээ автозамыг өөрийн хөрөнгөөр барьж байна. Гэтэл хэсэг бүлэг иргэд энэ замыг бариулахгүй гэж контейнер, машин байршуулж ажлыг нь гацаажээ. Үүний улмаас замын бүтээн байгуулалтын ажил удааширч байна. Замын бүтээн байгуулалт дууссаны дараа нийслэлд бүрэн шилжүүлж өгнө. Өөрөөр хэлбэл олон нийт ашиглах зам гэдгийг “Неосити” төслийг санаачлагч Б.Наранбат хэлсэн юм. Мөн “Эдгээр хүмүүс 0.07 га газраа энд авч байсан бөгөөд тус газраа 2 жил ашиглаагүй учраас газар нь цуцлагдсан гэж бид сонссон. “Неосити” төсөл нь зам барих бүх зөвшөөрлөө хууль ёсны дагуу авсан” гэлээ.