Өнөөдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд “Жем молл” худалдааны төвд эхнэрээ хутгалж амь насыг нь хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй Н.Энхбатад холбогдох шүүх хурал болж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэх зүйл заалтаар шүүж буй.

Хохирогчийн өмгөөлөгчийн хэлснээр “Шүүгдэгч өөрийгөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байгаа ч гар утасны чат, мессежүүдэд олон жилийн турш дарамтлуулж байсан нь тодорхой байгаа” гэж мэдэгдэв.

Улсын яллагч мөн “нотлох баримтуудаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь хангалттай нотлогдсон” хэмээн онцолсон.

Шүүгдэгч Н.Энхбат “Би хэдэн удаа хутгалсанаа санахгүй. Өөрийгөө ч хутгалсан, эмнэлэгт очоод л ухаан орсон” гэж мэдүүлсэн бол гэрчийн мэдүүлгээр “Н.Энхбат эхнэрээ олон удаа дуугаргах сөхөөгүй хутгалж байсан бөгөөд боль гэхэд ч зогсохгүй шийдчихсэн хүн шиг харагдсан” мөн гэрч “Хосын харилцаа тогтмол таарамжгүй, нөхөр нь ирэхээр байнга хэрэлддэг байсан” гэж мэдүүлжээ.

Хурлын үеэр хохирогчийн ӨМГӨӨЛӨГЧ " Шүүгдэгч "Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй" гэж мэдүүлсэн. Миний үйлчлүүлэгчийг амьд явах боломжгүй болтол зовоосон чат, мессежүүд нь байна. Бид гар утсыг нь нээж үзээд, хэдэн жил ямар их дарамтад явж буйг нь мэдсэн. Гэтэл шүүгдэгч өөрөө гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй гэж мэдүүлж байна.

"Жем молл" худалдааны төвд гарсан хэргийн хэрэгт холдогдогч нарын хүү Э.Д:
-Манай гэр бүлд аз жаргалтай, халуун дулаан өдрүүд байгаагүй. Аав намайг алгадаж, ширээний булан мөргүүлж зоддог байсан. Ээж аавд байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Аав догшин, бухимдалтай, бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг, хий хоосон харддаг. Ээжийг түлхэх, толгой руу цохих, эд зүйл шидэх тохиолдол олон гардаг байсан гэж мэдүүллээ.


https://www.facebook.com/share...