"Жем молл" худалдааны төвд эхнэрээ хутгалж хөнөөсөн Н.Э: Гэм буруутайгаа хүлээж байна. Бид залуу байхдаа бие биетэйгээ муудалцаж байсан. Манай хүн 2014 онд Гэр бүлийн хүчирхийллийн төвд очсон байхад нь хадам ээжтэйгээ очиж авч байсан. Би тухайн үед гар хүрээгүй, зүгээр маргалдсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй гэх мэдүүлгийн тухайд би зодох, гар хүрэхийг л хүчирхийлэл гэж ойлгодог байсан. Хардахыг, хэл амаар доромжлохыг хүчирхийлэл гэж мэддэггүй байсан. Бид 2023 он хүртэл жаргалтай байсан. Бид бие биенээ харддаг байсан ч гар хүрдэггүй байсан. Би гэр бүлдээ маш их хайртай.

"Жем молл" худалдааны төвд гарсан хэргийн хэрэгт холдогдогч нарын хүү Э.Д:
-Манай гэр бүлд аз жаргалтай, халуун дулаан өдрүүд байгаагүй. Аав намайг алгадаж, ширээний булан мөргүүлж зоддог байсан. Ээж аавд байнга зодуулж, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг байсан. Аав догшин, бухимдалтай, бүх зүйлийг өөрийнхөөрөө байлгахыг хүсдэг, хий хоосон харддаг. Ээжийг түлхэх, толгой руу цохих, эд зүйл шидэх тохиолдол олон гардаг байсан гэв