ОХУ-ын Москва хотноо зохион байгуулагдсан олон улсын циркчдийн “Артист” тэмцээнд Монголын “Отгоо” студийн нугараач охид амжилттай оролцож, өсвөрийн ангилалд хүрэл цом хүртжээ.
Тэмцээн энэ жил гурав дахь удаагаа зохиогдож, 20 гаруй орны циркчид авьяас чадвараараа өрсөлдсөн байна.
Монголын циркчдийн олон улсын амжилт үүгээр хязгаарлагдахгүй. Өнгөрсөн зургадугаар сард ОХУ-ын Саратов хотод болсон олон улсын эмэгтэй циркчдийн уралдаанд циркийн жүжигчин Д.Азжаргал, Б.Батчимэг нар агаарын үзүүлбэрээр амжилт гаргаж, “Мөнгөн титэм”-ийн эзэн болж байсан юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!