“Таванбогд” группын захирал Ц.Баатарсайханы хүү, “Говь” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Амарсайханыг Тайландаас баривчилж, өчигдөр Монгол Улсад авчирсан байна.
Тэрбээр өнгөрсөн наймдугаар сард зодооны хэрэгт холбогдон шалгагдаж байсан ч наймдугаар сарын 20-нд Монгол Улсаас гарч явжээ. Хил гарахдаа хууль хяналтын байгууллагад “найз охины бие муудсан тул зайлшгүй явах шаардлагатай болсон, наймдугаар сарын 27-нд буцаж ирнэ” хэмээн мэдэгдсэн байна. Гэвч тэрбээр тогтоосон хугацаанд ирээгүй тул цагдаагийн байгууллагаас Интерполын Улаан булангаар эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ.
Б.Амарсайханыг хил давж зугтсанаас болж, хэрэг шалгах ажиллагаа удааширсан бөгөөд уг хэрэгт нийтдээ гурваас дөрвөн хүн холбогдон шалгагдаж байгаа юм. Хэргийн шийдвэрлэхэд Б.Амарсайханы мэдүүлэг онцгой ач холбогдолтой гэж эх сурвалж мэдээлэв.
Дуулиантай энэ хэргийн сэжигтэний талаар цагдаагийн байгууллага нь мэдээлэл хийгээч ээ, авчихсан юм уу, баригдсан юм уу, ингээд л баячуудын талд үйлчилж байгаа мэт таг дуугуй шүү. Нэг муу ядарсан луйварчин, хармааны хулгайчийг барьж ирсэн бол бөөн сенсаац, зураг, видеогоор тавиад л .... Ер нь манайд хамгийн болохгүй байгаа асуудал улс төрчид гэхээсээ илүүтэйгээр цагдаа, шүүх, прокурор, тагнуул болжээ. Шударга ажиллах тангарагаа тэд умартсан учраас нийгэм ийм байдалд хүрлээ.