Эх орондоо эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдэн, оргон зайлж, Монгол Улсад хууль бусаар оршин сууж байсан БНХАУ-ын иргэнийг өнөөдөр (2025.09.24) албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүллээ.

Тус иргэн нь 2010 онд бусдын нэр, бичиг баримт ашиглан Монгол Улсын хилээр нэвтэрч, хил нэвтэрсэн баримт бичгээ устгасан байжээ. Тэрбээр БНХАУ-д бусдын амь насыг хохироон, оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байсан нь тогтоогдсон байна.
Монгол Улсаас албадан гаргаж, БНХАУ-ын Бээжин хот руу агаарын замын боомтоор хуяглан хүргэжээ.

‎3 хүн ба ‎"‎SSKAS 1 EVER! ישורם‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад