CS2-ын дэлхийн чансаанд нэгт бичигдэж буй “The MongolZ” баг “Шантралгүйгээр тэмцэх, сэтгэлийн хүч” уриатайгаа холбон үндэсний бичгээр эсээ бичих уралдааныг зохион байгуулж, шилдгүүдээ шалгарууллаа.
Уралдааныг энэ сарын 20-ныг хүртэл материал хүлээн авсны эцэст шилдэг бүтээлүүдийг тодруулсан байна.
Тэргүүн байр – 17 настай О.Биндэръяа “Хүн ялагдаж болох ч хэзээ ч бууж өгч болохгүй” сэдэвт эсээгээрээ шалгарч, ERKHI MERGEN JERSEY, ERKHI MERGEN STICKER, Discord Nitro, The MongolZ Discord server 7,000 XP, нэг сарын хугацаатай Warchief Role зэрэг шагналын эзэн болов.
Дэд байр – 15 настай Т.Жинжбадам
Гутгаар байр – 20 настай А.Номин “Ялагдашгүй сүнс” эсээгээрээ тус тус шалгарчээ.
“The MongolZ”-ийн уриаг үндэсний бичигтэй холбон, залуу үеийн уран сэтгэмж, сэтгэлийн хүчийг илэрхийлсэн энэхүү уралдаан олон нийтийн сонирхлыг татсан арга хэмжээ боллоо.








Gaihaltai ireedui ue mini iim l hersuu uhaalag ohid huvguudeeree bylhah boltugai Mongol humuunii ouyn tarhi hezee ch doroitokhgui gedgiin batalgaa Okhin mini delhiin entei setgeerei hyazgaargui ikh erdem nom ruu duraar duulen niseerei