УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд хэвлэлийн бага хурал хийж, төрийн томоохон төслүүдийн хэрэгжилтийн талаар байр сууриа илэрхийлэв.
Тэрээр “14 мега төсөл 14 мега хулгай болчихсон. Монголд төсөл хэрэгждэггүй, зөвхөн мөнгө нь алга болдог” гэж мэдэгдэв. Түүний хэлснээр, Тавантолгойн ордын эргэн тойронд үүссэн нүүрсний хулгайн асуудал нь улс төрийн том бүлэглэлийн ашиг сонирхолтой холбогддог. “Нүүрсний хулгайг зөвхөн ганц хоёр хүн хийдэггүй, тогтолцооны асуудал. Энэ тогтолцоог өөрчлөхгүй бол ямар ч хариуцлага ярих боломжгүй” гэж тэр онцолсон. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд хэрэгжээгүй томоохон төслүүдийг нэрлэж, эдгээрийн ард “улс төр- бизнесийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол” оршиж буйг шүүмжилсэн. Тухайлбал, төмөр зам, цахилгаан станц, үйлдвэрийн төслүүдийг дурдаж, “Монголд мега төсөл гэдэг нэрээр зөвхөн мөнгө иддэг механизм бий болчихсон” гэж мэдэгдсэн байна.
Нүүрсний хулгайн хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж буй өмнөх парламентаас долоон гишүүний нэг нь УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд. Сүүлийн үед түүний нэр дахин хэвлэл, улс төрийн хүрээнд хөвөрч эхэллээ.
АТГ-ын мэдээллээр Ш.Раднаасэд нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Д.Ариунболдтой хамтран ажиллаж, нүүрс худалдах гэрээний явцад ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгагдаж буй. Энэхүү гэрээний хүрээнд төрийн өмчит компанийн ашиг сонирхолд харш нөхцөл үүссэн байж болзошгүй гэж үзжээ.
Сүүлийн өдрүүдэд улс төрийн хүрээнд “Ш.Раднаасэд хэргийг өөрт ашигтайгаар эргүүлэхээр оролдож байна” гэх мэдээлэл яригдаж эхэлсэн. Энэ нь түүнийг хэвлэлд гарч, олон нийтэд тайлбар хийхэд хүргэсэн бололтой.
Одоогоор Ш.Раднаасэдийн хэрэгт холбогдох мөрдөн шалгалт үргэлжилж байгаа бөгөөд эцсийн шийдвэрийг шүүх гаргах учиртай. Харин улс төрийн хүрээнд яригдаж буй хардлагыг баталгаатай баримт нотлохгүйгээр үнэн гэж дүгнэх боломжгүй.
Эр хүн шиг бай!!! Чи эргэж уулзахгүй юм шиг худлаа ярьхаа боль. Эр хүнд чинь эргээд уулзах улаан нүүр үлдэх ёстой шүү. Засаг хааны хөх харцуул ч будилиан хутгаж байнаа. Жоомоо алах гээд гэрээ шадаадаг шиг, Амарбаясгалангаа намын дарга болгохгүй төлөө намаа тараах нь ээ. Монголчууд минь “Гуя-Алцайх”-наас болгоомжил.