Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт нийт 156,137 гомдол, мэдээлэл хүлээн авч, , 652 эрүүгийн хэргийг прокурорын байгууллагад шүүхэд шилжүүлэх саналтайгаар хүргүүлжээ.
Гэмт хэргийн ангиллаар авч үзвэл хүний амь насыг хохироосон 12, бусдын биед халдсан 274, бэлгийн халдашгүй байдлын эсрэг 19, өмчлөх эрхийн эсрэг 179, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг 130, бусад төрлийн 19 хэрэг бүртгэгдсэн байна.
Онцлох хэргүүдийн нэг нь 2021 онд гарсан хууль бусаар хорих, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг авахыг завдсан үйлдэл бөгөөд уг хэрэгт холбогдогч 4 этгээдэд Эрүүгийн хуулийн 17.6, 13.4 дүгээр зүйлүүдийн дагуу яллагдагчаар татсан хэргийг энэ оны аравдугаар сарын 3-нд прокурорт шилжүүлжээ.
Зөрчлийн дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчих 148,921, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 4,106, гэр бүлийн хүчирхийлэл 348 зэрэг байна. Нийт 154,628 иргэн, хуулийн этгээдэд торгуулийн шийтгэл оногдуулж, 357 иргэнийг баривчилсан байна.
Мөн хүүхдийн эрхийг зөрчсөн 80 иргэнд 23.5 сая төгрөгийн торгуулийн шийтгэл, 279 иргэнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үндэслэлээр баривчлах санал шүүхэд хүргүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг хууль зөрчих, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, хууль ёсны хандлагыг хэвшүүлэхийг уриалж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!