Мэргэжлийн боксын ертөнцөд 13-0 гэсэн амжилттай яваа Монголын гавьяат тамирчин Энхтайваны Цэндбаатар–ын дараагийн тулааны тов болон өрсөлдөгч өөрчлөгджээ.

Тэрбээр анх АНУ-ын Флорида мужийн Тампа хотод энэ сарын 21-нд Мексикийн Брэндон Бенитезтэй тулалдахаар төлөвлөж байсан юм. Гэвч өрсөлдөгч нь визийн асуудлаас болж тэмцээнд оролцох боломжгүй болсон байна.

Үүний улмаас шинэ өрсөлдөгчөөр нь мөн Мексикийн боксчин Абрахам Эдуардо Торрес тодорчээ. Торрес нь мэргэжлийн рингэнд 23 ялалт, 1 ялагдалтай туршлагатай тамирчин юм.

Ийнхүү Э.Цэндбаатарын дараагийн тулаан 2025 оны 11-р сарын 21-нд болох бөгөөд Монголын боксчдын дунд хамгийн хүлээлттэй тулаануудын нэг болох төлөвтэй байна.