Бид бүгд өдөр бүр ижил хугацаатай — 24 цаг, 1 440 минут, 86 400 секунд-ийг л хүлээж авдаг. 

Олон улсын судалгаагаар (OECD, 2024) дунджаар хүн өдөрт:

  • 8–9 цаг унтаж,
  • 5 цаг орчим зугаа, амралтад,
  • 2 цаг гэрийн ажилд,
  • 7–8 цаг ажил, сургуульд,
  • Үлдсэн цагийг нийгмийн харилцаа, хооллох, зорчиход зарцуулдаг байна.

Өөрөөр хэлбэл, бид жилдээ 2 900 цаг унтаж, 1 800 цаг амарч, 2 600 гаруй цагийг ажил хөдөлмөрт зориулдаг аж. Гэхдээ эдгээр тоо бол зүгээр нэг статистик биш — таны амьдралын зураглал юм.

Цаг хугацаа бол хүний хамгийн шударга бөгөөд хамгийн хатуу багш. Тэр хэнд ч илүүг өгдөггүй, бас хэнд ч өршөөл үзүүлдэггүй.Гэхдээ нэг л зүйлд ялгаа гардаг — өөрийн цагийг ухамсартайгаар удирдаж чадсан хүн үр дүнг өөрчилдөг.

Өдөр бүрийн “нэг цагийг” та хэрхэн өнгөрөөдөг вэ?

  • Сошиал сүлжээнд үдсэн 1 цаг бол сард 30 цаг, жилд 365 цаг буюу 15 өдөр гэсэн үг.

“Өнөөдрийн нэг цаг — ирээдүйн нэг жил болно.”

Тиймээс өнөө өглөөний цайгаа ууж суухдаа бодоорой:

Өчигдөрийн цагийг би яаж өнгөрөөсөн бэ?

Өнөөдрийн цагийг би хэнд, юунд зориулах вэ?