Албан журмын даатгагчдын холбоо нь ISO/IEC 270001:2022, MNS ISO/IEC 27001:2023 МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ОЛОН УЛСЫН СТАНДАРТ”-ыг хангаж, баталгаажуулалтын гэрчилгээг гардаж авлаа. 

Менежментийн тогтолцооны баталгаажуулалтын үйлчилгээг Монголын Үндэсний итгэмжлэлийн төвд бүртгэлтэй “Эй Би Эс Сертификейшн” ХХК, Олон улсын SIS Certification PVT Ltd тохирлын үнэлгээний байгууллага хамтран үзүүлэв. 

ISO 27001:2022 стандарт нь:

Мэдээллийн аюулгүй байдлыг хангах 
Эрсдэлийг удирдах 
Кибер халдлагаас хамгаалах боломжийг олгодог.  

Уг стандартын хүрээнд АЖДХ нь:

Мэдээллийн дэд бүтцээ сайжрууллаа 
Аюулгүй байдлын бодлого, журам, хяналтын механизмуудыг боловсронгуй болгов.

Цаашид дотоод аудит, эрсдэлийн үнэлгээний системийг бүрэн нэвтрүүлж, мэдээллийн хамгаалалтын үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж ажиллах юм.

#албан_журмын_даатгагчдын_холбоо
#хариуцлагын_даатгал_таныг_хамгаална
#би_хариуцлагатай_жолооч