Аяллын компанид залилуулж, хохирсон иргэдийн тоо нэмэгдсээр байна. Тухайлбал, аяллын компанид залилуулсан иргэд буцах тасалбаргүй онгоцны буудал дээр гацсан тохиолдол гарчээ.

Цагдаагийн байгууллагад, энэ сарын 6-нд ажилчдаа аялуулах зорилгоор 20 сая төгрөг, гэр бүлээрээ аялахаар 36 сая төгрөг шилжүүлж, хохирсон тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн энэ сарын 8-нд нэр бүхий аяллын компанид 54.5 сая төгрөг шилжүүлж, залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэн, шалгагдаж байгаа гэв.

Түүнчлэн аялж буй улсдаа очсоны дараа байрлах буудал, хөтөчгүй байх, буцах тасалбар нь бичигдээгүйн улмаас онгоцны буудал дээр гацах зэрэг тохиолдол нэмэгдэж байгааг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.