Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлжээ. Улмаар холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа талаар Хар тамхитай тэмцэх албанаас мэдээллээ. Тодруулбал, эд мөрийн баримтаар НҮБ-ын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9 674 ширхэг эмийг хураан авсан байна.