Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2026 онд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн үйлдэл бүрт хуулийн хариуцлага ногдуулах, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн гаралтыг бууруулах, хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэхэд чиглэн, гэр бүлийн эерэг харилцааг бий болгоход онцгойлон анхаарч ажиллахаар төлөвлөсөн.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг болон хүүхдээс үйлдсэн гэмт хэргийг бууруулах чиглэлээр Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас цагдаагийн байгууллагатай тогтмол хамтран ажиллахаа Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдааны үеэр мэдэгдлээ.