Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн сард гадаадын 7,330 иргэнд визийн зөвшөөрөл болон зохих ангиллын виз олгосон байна. Үүнээс 20 улсын 3,972 иргэнд аяллын цахим виз олгосон байна. Мөн эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 1,237 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 5,057 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгасан аж. Түүнчлэн нийт 3,000 орчим уригч иргэн, байгууллага, аж ахуйн нэгжийн 21 мянга гаруй иргэнд виз, оршин суух зөвшөөрлийн үйлчилгээ үзүүлжээ.
Эдгээр тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад виз, визийн зөвшөөрөл олголт 42.4 хувь, оршин суух зөвшөөрөл олголт 1.6 хувь, оршин суух зөвшөөрлийн хугацаа сунгалт 68.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!