Өнөөдөр болох үйл явдлын мэдээллийг хүргэж байна.

09:00 цагт: “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах, эрчим хүчний шилжилтийн хүрээнд олон талт түншлэлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг Төрийн ордны “Сүхбаатар” танхимд болно.

17:00 цагт: Уран бүтээлч С.Мөнгөнзул “Торгоны зам” бие даасан үзэсгэлэнгээ “Б Контемпорари” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.

18:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хорооноос “Амжилтад хүргэсэн алдаанууд” сэдэвт цуврал уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулна. 

“Аялал жуулчлалын 7 хоног” Монголын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд үргэлжилж байна.

-МСБХ-ны U15 насны УАШТ энэ сарын 11-нийг хүртэл Спортын төв ордонд болно.

-Цагаан сарын үзэсгэлэн худалдаа "Хүннү шоппинг молл"-ын экспо танхимд энэ сарын 16-ныг хүртэл гарна.

-“Монгол өв соёл, үнэт эдлэлийн  "Цагаан сар-2026” үзэсгэлэн “UG Expo” төвд энэ сарын 17-ныг хүртэл  гарна.

-“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа “Их наяд” худалдааны төвд энэ сарын 17-ныг хүртэл  гарна.